Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Илүүдэл жин хасахад туслах 8 хүнс

  М.Даваадулам 2017-02-01 5281

Амьдралынхаа туршид ядаж нэг удаа ч болов хоолны дэглэм барьж үзсэн хүн “хэрэв турахыг хүсвэл зөв зохистой хооллох хэрэгтэй” гэсэн зарчмыг мэддэг. Зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр жин нэмдэг бол жин хасахад тусалдаг хүнс ч бий.

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед та илүүдэл жингээ хасахаар сэтгэл шулуудсан бол танд туслах дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөвлөж байна. Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаар байх ёстойг бүү мартаарай.


Туна загас

Илчлэг чанар (100 грамм): 184 ккал

Туна загас нь өөх тосны агууламж багатай ч, уураг болон идэвхтэй амьдралд шаардлагатай амин хүчлийг ихээр агуулдаг. Нүүрс усны агууламж бага учир түргэн хугацаанд турахад тань тусална (энгийн нүүрс усны хэмжээ их байх тусам бидний биед өөх тос бага хуримтлагдана). Та хоолны цэсэндээ загас нэмснээр бодисын солилцоогоо түргэсгэх болно.


Грейпфрут

Илчлэг чанар (100 грамм): 42 ккал

Грейпфрут нь “нарингин” гэх тусгай бодис агуулдаг. Энэ бодис нь тус жимсийг гашуун амттай болгодог ч, биед ихээхэн ач тустай. Бодисын солилцоог түргэсгэж, илүүдэл жингээ хаяхад тань тусална.


Мөөг

Илчлэг чанар (100 грамм): 27.4 ккал

Мөөгөнд маханд агуулагддагтай адил хэмжээний амин хүчил бий. Харин илчлэг чанарын хувьд махнаас хэд дахин бага. Мөөгийг сонгохдоо шинэ хураасныг сонгоорой. Мөн иш биш малгай хэсгийг нь хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь малгай хэсэгт илүү шим тэжээл агуулагддаг. Харин хүнсэнд хэрэглэхдээ аль болох жижиг хэсэг болгон хэрчээрэй.


Хүрэн манжин

Илчлэг чанар (100 грамм): 43 ккал

Хүрэн манжинд “бетаин” гэх элемент ихээр агуулагддаг. Тус элемент нь өөхний эд эсийг исэлдүүлдэг. Ингэснээр өөхний эд эс жижгэрч, удалгүй тэжээгдэхээ болино. Түүнчлэн бетаин нь бие организм дахь бодисын солилцоог хурдасгадаг. Гэхдээ үүгээр ч зогсохгүй. Хүрэн манжин нь илүүдэл жинг бууруулахад тустай ч, өөхний эд эс дахин үүсэхээс сэргийлж, цаашид дахин жин нэмэхээс сэргийлэх ач тустай.


Авокадо

Илчлэг чанар (100 грамм): 160 ккал

Авокадо нь нүүрс устөрөгчийн агууламж тун бага. Гэхдээ өндөр илчлэгтэй. Тиймээс тус жимсийг идсэнээр та нэг хэсэгтээ цатгалан байх болно. Авокадо нь шингэц хурдан ч, амин дэмээр баялаг.


Хулуу

Илчлэг чанар (100 грамм): 26 ккал

Хулуу нь “Т” аминдэм ихээр агуулдаг. “Т” аминдэм нь бодисын солилцоог түргэсгэж, хоол боловсруулалтыг дэмждэг. Ялангуяа хулууны үрэнд анхаарал хандуулаарай. Хулууны үр магний ихээр агуулдаг, мөн нойргүйдлийн эсрэг үр дүнтэй “эм” юм.


Хар чавга

Илчлэг чанар (100 грамм): 240 ккал

Ердөө л 5 ширхэг хатаасан хар чавга хүний биед шаардлагатай эслэгийн 13%-ийг хангадаг. Хар чавга нь хоол боловсруулах үйл явцыг дэмжихээс гадна, илүүдэл жингээ хаяхад ч ач тустай.


Цагаан гаа

Илчлэг чанар (100 грамм): 80 ккал

Цагаан гаа дулаан ялгаруулалтыг дэмжиж, бие организм дахь бодисын солилцоог түргэсгэдэг. Цагаан гаа нь хоол боловсруулалтыг дэмжин түргэсгэдэг “гингерол” гэх элемент агуулдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө