Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Алхаагаараа өөрийгөө сонжоорой

  М.Даваадулам 2017-01-30 3881

Биеийн хэлэмж та бидний төсөөлж байгаагаас ч илүү их зүйлийг хэлдэг гэвэл та итгэх үү? Бусад хүмүүсийн биднээс хамгийн түрүүнд анзаардаг зүйл бол яахын аргагүй алхаа. Хэн нэгнийг холоос харахад мэдээж нүүр царай нь харагдахгүй ч, алхаагаар нь таних нь бий.

Та хэрхэн алхдаг вэ? Өөрийгөө сонжоорой.

Доорх гурван зурагны аль нь таныг илэрхийлж байна вэ?


1. Өөртөө итгэлтэй, аз жаргалтай

Хэрэв та нуруу цэх, зөөлөн алхдаг бол энэ нь таныг өөртөө итгэлтэй, мөн аз жаргалтай хүн гэдгийг илтгэж байна. Та цэх суудаг. Гараа зөөлөн хөдөлгөдөг, савчаад байдаггүй. Та бол эрч хүчтэй, анхаарал болгоомжтой мөн нийтэч зан чанартай. Түүнчлэн та тууштай, аж ахуйч нэгэн. Өөртөө зорилго тавьсан л бол заавал түүндээ хүрдэг.


2. Аймхай, баригдмал

Хэрэв та бага зэрэг бөгтийж, өлмий дээрээ зөөлөн алхдаг бол та бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй нэгэн. Та үргэлжид биеэ барьж, бусдад анзаарагдахгүй байхаар чимээгүй алхаж, хөдөлдөг. Та бусдын анхаарлыг татах дургүй. Ихэвчлэн өөрийнхөө зовлон шаналалд гутран суудаг. Бусад хүн таныг нийтэч бус гэж харах ч, танилууд тань таныг үнэнч найз, сонирхолтой ярилцагч гэдгийг мэддэг.


3. Өөртөө итгэлтэй, зорилготой

Толгойгоо өөд өргөж, гараа хаялж явдаг бол та өөртөө итгэлтэй нэгэн. Бусад хүмүүс рүү төдий л хараад байхгүй, гэвч бусад хүн тан руу харц унагаж байгааг мэддэг. Та өөрийн бодолдоо үнэнч. Бусдын зөвлөгөө, бодлыг тэр бүр дагаад байдаггүй. Та зорилгодоо тууштай нэгэн. Өмнөө тавьсан зорилгодоо ямар ч хамаагүй аргаар хүрэхийг хичээдэг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө