Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бидний бие ямар нууц агуулдаг вэ?

  М.Даваадулам 2017-01-30 8437

Бид эргэн тойрон хүрээлж байгаа зүйлс, дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг ч, өөрсдийн бие организмын хэрхэн бүтсэнийг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл хором бүрт бидний биед олон мянган үйлдэл явагддаг байна.

Бидний бие ямар нууц агуулж байдгийг хамтдаа сонирхоцгооё.


1. Хүний хурууны өндөг маш мэдрэг. Хэрэв та бидний гар дэлхийн хэмжээтэй байсан бол, дэлхий дээрх жижиг автомашин, байшинг ч ялган мэдрэх байсан.

sciencedaily.com

2. Хүний бие дэх судасны нийт урт 100 орчим км. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг хоёр ороосонтой тэнцэнэ.

articles.mercola.com

3. Хүний нүд маш мэдрэг. Хэрэв дэлхийн гадаргуу хавтгай байсан бол шөнийн харанхуйд 30 км цаана анивчих гэрлийг анзаарах байсан.

livescience.com

4. Таны царай улайх үед, таны ходоодны салст давхарга ч мөн адил улайдаг.

sciencemuseum.org.uk

5. Хүний тархи 1 минутад 1000 үг унших чадалтай.

spritzinc.com

6. Таны хүйсэнд агуулагдах олон мянган бактери нь тропикийн бүхэл бүтэн ойтой тэнцэх экосистемийг бий болгодог.

news.nationalgeographic.com

7. Хүн дурласан үед тархинд сэргээгч бодис болох нейромедиатор болон даавар ялгардаг. Эдгээр нь мансууруулах төрлийн амфетамин гэх бодистой төстэй. Ингэснээр зүрхний цохилт түргэсч, хоолны дуршил бууран, нойргүйддэг.

en.wikipedia.org

8. Хүний нүд хэт ягаан туяа харах чадалтай. Нүдний болор авахуулах мэс засал хийлгэсэн хүмүүс хэт ягаан туяа харж чаддаг байна.

en.wikipedia.org

9. Насанд хүрсэн хүн 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 октиллион) атомоос бүрддэг. Харьцуулбал, манай галактикт нийт 300 орчим тэрбум од бий.

theguardian.com

10. Бидний булчин та бидний төсөөлж байгаагаас ч илүү хүч чадалтай. Зүгээр л булчин шөрмөсөө сунгахаас сэргийлж, энэ хүчийг та бидний бие хязгаарлаж байдаг. Харин адреналин хэрэглэсэн үед энэ хязгаар эвдэгдэж, хүн автомашиныг ч хүртэл өргөх чадалтай болдог.

wikipedia.org

11. Бид энэ дэлхийн хамгийн шилдэг холын зайд гүйгчид. Бүр дөрвөн хөлт амьтдаас ч хурдан, тэсвэр тэвчээртэй гэвэл та итгэх үү? Үнэн хэрэгтээ, хэдэн мянган жилийн өмнө манай өвөг дээдэс ан хийхдээ, агнаж буй амьтан нь өлсөж үхэх хүртэл хол зайд, хэдэн хоногийн турш хөөдөг байжээ.

slate.com

12. Хүний бие 30 минутад 4 литр ус буцалгах хэмжээний дулаан ялгаруулдаг.

theguardian.com

13. Бидний бие дээрх үсний тоо шимпанзе сармагчингийнхтай тэнцүү.

theguardian.com

14. Өнөөдөр бидний бие организмыг бүрдүүлж байгаа атомууд нь 13.7 тэрбум жилийн тэртээ их тэсрэлтийн үед үүссэн атомтой юм.

theguardian.com

15. Хүний яс гантиг чулуу адил бат бөх. Шүдэнзний хайрцагтай адил хэмжээтэй хүний яс 9 тонн хүртэлх хүнд зүйлийг тэсвэрлэх чадалтай.

listverse.com

16. Хэрэв хүний тархийг компьютертэй зүйрлэвэл, 1 секундэд 38,000 их наяд үйлдэл гүйцэтгэх байжээ. Тэгвэл дэлхийн хамгийн хүчирхэг компьютер BlueGene нь үүний ердөө 0.002%-тай тэнцэх тооны үйлдлийг нэг секундэд гүйцэтгэдэг.

scientificamerican.com

17. Хүний нүдний фокус тохируулагч булчин хоногт 100,000 удаа хөдөлдөг. Таны хөлийн булчин мөн тооны удаа хөдлөхийн тулд хоногт 80 км зайд алхах хэрэгтэй юм.

listverse.com

18. Таны бие нэг килограмм өөх, аль эсвэл булчинд зориулан 10 км урт цусны судас бий болгодог.

articles.mercola.com

19. Хүний ДНК нь гадил жимсний ДНК-тай 50% адил.

nhm.ac.uk

20. Ганцаардал нь хүний бие организмд өвчин зовлон учруулж болно. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд аль болох бусад хүмүүстэй идэвхтэй харилцах хэрэгтэй.

articles.mercola.com

21. Нэг секундэд таны бие 25 сая шинэ эд эс үйлдвэрлэдэг.

gizmodo.com

22. Хүн харанхуйд гэрэлтдэг. Бидний үйлдвэрлэдэг гэрэл нь бидний нүд ялган харж чадах гэрэлнээс 1000 дахин бүдэг.

io9.com

23. Хүний арьсан давхарга сард нэг удаа бүрэн шинэчлэгддэг. Хүн насан туршдаа нийт 40 кг арьс гуужуулж, хаядаг.

listverse.com

24. Хүний тархины нейроны нэгдэл нь орчлон ертөнцийн бүтэцтэй адил. Бидний тархи орчлон ертөнцийн бүтцийн дагуу бүтсэн байдаг гэж хэлж болно.

disinfo.com

25. Бидний биеийн эд эсийн 90% нь мөөгөнцөр болон бактери гэвэл та итгэх үү?

discovermagazine.com

26. Сонсох, харах, мэдрэх, үнэрлэх болон амтлах гэсэн үндсэн 5 мэдрэмжээс гадна бусад “15” мэдрэмж хүнд бий. Үүнд: тэнцвэр, биеийн дулаан, өвчин, цаг хугацаа, өлсөх, цангах зэрэг мэдрэмж багтдаг.

en.wikipedia.org

27. Та төсөөлж байгаагаасаа ч баян. Бидний биед 0.2 милиграмм алт бий. Тус алтны дийлэнх нь та бидний цусанд агуулагддаг. Гэвч 8 граммын зоос үйлдвэрлэхийн тулд 40,000 хүний цус шаардлагатай.

telegraph.co.uk

28. Бидний бие организмын хэрэглэж байгаа нийт хүчилтөрөгч болон илчлэгийн 20%-ийг тархи хэрэглэдэг. Тархи нь насанд хүрсэн хүний бие организмын жингийн 2%-ийг л бүрдүүлдэг байна.

listverse.com

29. Зарим эмэгтэйчүүд бусадтай харьцуулахад илүү олон өнгө ялгаж чаддаг. Дийлэнх хүмүүст өнгө ялгах 3 төрлийн рецептор бий. Харин өнгөний өндөр мэдрэмжтэй эмэгтэйчүүдэд 4-5 ийм рецептор байдаг байна.

articles.mercola.com

30. “Синестезия” гэх байдлын үед хүмүүс аливаа мэдрэмжийг өөр мэдрэх эрхтнээрээ дамжуулан мэдэрдэг. Жишээлэхэд, зарим хүн дуу чимээг амталж, өнгөний ялгарлыг сонсож мэдэрдэг.

articles.mercola.com

31. Хүний бие, эд эрхтэн хүчилтөрөгч дутсанаас биш, нүүрсхүчлийн давхар исэл ихэдсэнээс болж амьсгалдаг. Хэрэв цусанд агуулагдах нүүрсхүчлийн хийг гаргах өөр арга байсан бол, бид минутад нэг удаа нэг амьсгалах боломжтой байжээ.

huffingtonpost.com

32. Уйлснаар стресс тайлагдаж, уйтгар гунигийн мэдрэмж буурдаг.

huffingtonpost.com

33. Бидний нулимс уйлах болсон шалтгаанаас хамаарч өөр өөр бүтэцтэй байдаг. Уйтгар гуниг, итгэл найдварын үед болон сонгино арилгах үед ялгарсан нулимсын бүтцийг микроскопоор судалжээ.

rose-lynnfisher.com

Уйтгар гуниг

Итгэл найдвар

Сонгино арилгах үед

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө