Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гахай болон хүний эд эсийг хослуулж хиймэл үр хөврөл гаргажээ

  М.Даваадулам 2017-01-27 4537

Эрдэмтэд анх удаа гахай болон хүний эд эсийг хослуулан, хиймэл үр хөврөл гарган авсан тухай The Cell сэтгүүлд нийтэлжээ.

Тус хиймэл үр хөврөлд агуулагдах хүний эд эсийн хувь хэмжээ ердөө 0.001%, бусад нь гахайны эд эс. Үр хөврөлийг 28 хоногийн турш ажиглажээ.

Хүний эд эсийг амьтдын биед ургуулах технологи боловсруулахад энэ туршилт туслах юм.

Эрдэмтэд хүний үүдэл эсийг гахайн үр хөврөлд суулгаж, дараагаар нь эм гахайнд энэ үр хөврөлөө суулган, 28 хоногийн турш ажиглажээ.

Харамсалтай нь туршилт үр дүн тааруу гарсан байна. Амьтны биед суулгасан 2,075 үр хөврөлөөс 28 хоногийн дотор 186 нь л өсч, хөгжжээ.

Гэхдээ хиймэл үр хөврөлийн нэг хэсэг болсон хүний эд эс өсч, хөгжиж байжээ.

“Хүн төрөлхтөн анх удаа амьтны биед хүний эд эс ургууллаа”

            Хуан Карлос Исписуа, Солкагийн Биологийн судалгааны хүрээлэн

Үр хөврөл амжилтгүй болсон явдлыг эрдэмтэд үр хөврөлийн үргэлжлэх хугацаатай холбож байна. Учир нь хүний хувьд жирэмсний тээлт 9 сар үргэлжилдэг бол, гахайны хувьд 4 сар л үргэлжилдэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө