Зөгийн бал, нимбэг нь ханиалга дардаг гэж та сонсож байсан байх. Тэгвэл ханиад судлалын олон улсын хараат бус шинжээч Элин Морис (Alyn Moris) ханиалганы эсрэг хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн бол “шоколад” гэж үзэж байна. Саяхан явуулсан туршилт нь ч үүнийг баталжээ.
Профессор Морис нь Олон улсын ханиалга судлалын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч. Тэрээр мөн Холлын их сургуулийн эрүүл мэндийн судалгааны ажлын удирдагч юм.
Хатагтай Морис Европт 163 хүнийг хамруулсан нэгэн туршилт явуулсан байна. Туршилтын дүнд найрлагандаа шоколад агуулсан эм хэрэглэсэн өвчтөнүүд харьцангуй хурдан эдгэжээ.
Шоколадны эмийн гайхалтай үйлчилгээг баталсан анхны судалгаа энэ биш. Өмнө нь Лондон дахь Хатан хааны коллежийн эрдэмтэд какаоны шошинд агуулагддаг “тебромин” нь ханиадыг хурдан дардаг болохыг тогтоожээ.
Ханиалгах мэдрэмж хариуцсан мэдрэлийн эд эсийг дарагч давхарга үүсгэдэг учраас шоколад агуулсан ханиалганы эсрэг эм, бэлдмэл харьцангуй үр дүнтэй байдаг гэнэ.
Гэхдээ халуун шоколад тийм ч үр дүнтэй биш гэнэ. Уухаас илүүтэй хүлхсэнээр хоолойнд хамгаалалтын бүрхүүл тогтдог.
Ханиалга намдахгүй, мөн ойрхон эм байхгүй бол шоколад хүлхэхэд ханиалгыг түр хугацаанд дарна гэж хатагтай Морис үзэж байна.
Эх сурвалж: dailymail