Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүний тухай 99 сонирхолтой баримт

  М.Даваадулам 2017-01-17 71612
  1. Цусан хангамж очдоггүй хүний цор ганц эрхтэн бол – нүдний эвэрлэг бүрхүүл. Нүдний эвэрлэг бүрхүүл зөвхөн агаараас хүчилтөрөгч авдаг.
  2. Хүний тархины багтаамж 4 терабайтаас ч илүү.
  3. 7 сар хүртлээ хүүхэд нэгэн зэрэг амьсгалж, мөн залгилж чаддаг.
  4. Таны тархи 29 яснаас бүрддэг.
  5. Мэдрэлийн импульс тархинаас 274 км/цагийн хурдтай дамждаг.
  6. Нэг хүний тархи хоногт дэлхий дээрх бүх гар утсыг нийлүүлснээс ч илүү цахилгаан долгион ялгаруулдаг.
  7. Хүний бие организм хоногт дунджаар:
    • нэг нохойны бүх бөөсийг устгах хэмжээний хүхэр,
    • 900 харандаа хийхэд шаардагдах нүүрстөрөгч,
    • 7 барааны саван хийх хэмжээний тос,
    • 50 литрийн торх дүүргэх хэмжээний ус ялгаруулдаг.
  8. Хүний зүрх амьдралын туршид 182 сая литр цус шахдаг.
  9. Энэ өгүүлбэрийг уншиж байх зуур таны биеийн 50,000 эд эс үхэж, мөн тооны шинэ эд эс төлжин бий болдог.
  10. Үр хөврөлд 3 сартайд нь хурууны хээ бий болдог.
  11. Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс хурдан цохилдог.
  12. Чарльз Осборн гэгч хүн 68 жилийн туршид тасралтгүй зогьсуулжээ.
  13. Солгой хүмүүс 9 насаар богино насалдаг.
  14. Дэлхий дээрх хүмүүсийн 2/3 нь үнсэлцэхдээ толгойгоо баруун тийш гэлжийлгэдэг.
  15. Хүн зүүднийхээ 90%-ийг мартдаг.
  16. Хүний бие организм дахь цусны судасны нийт урт 100,000 км.
  17. Амьсгалын давтамж хаврын улиралд намартай харьцуулахад 1/3 дахин их байдаг.
  18. Хүн амьдралынхаа туршид нийт 150 их наяд бит мэдээлэл цээжилдэг.
  19. Хүн биеийн дулааны 80%-ийг толгойн хэсгээрээ алддаг.
  20. Таны нүүр улайх үед ходоод тань мөн адил улайдаг.
  21. Хүн биеийн жингийнхээ 1%-тай тэнцэх хэмжээний шингэн алдахад цангах мэдрэмж төрдөг. 5%-тай тэнцэх шингэн алдвал ухаан алдаж, 10%-иас илүү хэмжээний шингэн алдвал амиа ч алдах эрсдэлтэй.
  22. Хүний биед 700 гаруй фермент ажиллаж байдаг (фермент гэдэг нь эсийн дотор химийн урвалыг хурдасгах үйл ажиллагаа явуулдаг уургийн молекул).
  23. Хүн бол нуруун дээрээ унтаж чаддаг цорын ганц амьд биет.
  24. 4 настай хүүхэд хоногт дунджаар 450 асуулт тавьдаг.
  25. Хүнээс гадна коала баавгай онцлог бүхий хурууны хээтэй байдаг.
  26. Нийт бактерийн 1% нь л хүний бие организмд таагүй өөрчлөлт авчирдаг.
  27. Дэлхийн бүх хүнийг 1,000 куб метр хэмжээтэй шоонд багтааж болно.
  28. Хүйсний шинжлэх ухааны нэршил – умбиликус.
  29. Шүд бол хүний бие организмын нөхөн сэргэх чадваргүй цорын ганц эд эрхтэн.
  30. Хүн дунджаар 7 минутад нойрсдог.
  31. Солгой хүн ихэвчлэн эрүүнийхээ зүүн талаар хоолоо зажилдаг.
  32. Дэлхийн хүн амын 7% нь солгой.
  33. Алим болон гадилны үнэр турахад тусалдаг.
  34. Амьдралын туршид хүний толгойд ургах үсний нийт урт – 725 км.
  35. Чихээ хөдөлгөж чаддаг хүмүүсийн 1/3 нь л нэг чихээ дангаар нь хөдөлгөж чаддаг.
  36. Хүн дунджаар амьдралынхаа туршид 8 жижиг аалз залгидаг.
  37. Хүний биед амьдарч буй бактерийн нийт жин – 2 кг.
  38. Хүний бие организмд агуулагдах нийт кальцийн 99% нь шүдэнд бий.
  39. Хүний уруул хурууны өндөгнөөс хэдэн зуу дахин илүү мэдрэг. Үнсэлцэхэд хүний судасны цохилт минутад 100 болон түүнээс дээш давдаг.
  40. Эрүүний нэг талын зажлах булчингийн үнэмлэхүй хүч – 195 кг.
  41. Үнсэлцэх үед нэг хүнээс нөгөөд 278 зүйл төрлийн бактери дамждаг. Азаар, тэдгээрийн 95% нь хүний бие организмд ямар нэгэн аюулгүй.
  42. Партенофоби гэдэг нь онгон охид эмэгтэйчүүдийн айдас.
  43. Шүдний паалан нь хүний бие организмын үйлдвэрлэдэг хамгийн хатуу эд.
  44. Хүний биед агуулагдах төмрийг нийлүүлвэл цагны жижиг эрэг боолттой дүйцнэ.
  45. Хамрын ханиад хүргэдэг 100 гаруй төрлийн вирус бий.
  46. Удаан хугацаагаар үнсэлцэх нь бохьноос илүүтэй амны хөндийн хүчиллэгийг тэнцвэржүүлдэг.
  47. Толгойгоо хананд цохисноор та цагт 150 килокалори илчлэг алдаж болзошгүй.
  48. Хүн бол шулуун зураас зурах чадалтай цорын ганц амьд биет.
  49. Амьдралын туршид хүний арьс дунджаар 1,000 удаа гууждаг.
  50. Нурууны доод хэсэгт хүн бүрт хонхорхойнууд бий. Зарим хүмүүсийнх тод харагддаг, зарим хүмүүсийнх бүдэг харагддаг. Ууц болон таазны ясны зааг хэсэгт хонхорхой үүсдэг.
  51. Эрэгтэйчүүдийн нүд эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их анивчдаг.
  52. Хүний бие организмын бүтцэд апатит, арагонит, кальцит болон кристобалит гэсэн 4 л эрдэс бий.
  53. Тачаангуй үнсэлт нь таны тархинд яг л шүхрээр үсрэх, буугаар буудах үед явагддагтай адил химийн урвал дагуулдаг.
  54. Эрэгтэй хүн 130 см, эмэгтэй хүн 120 см-ээс намхан бол одойд тооцогддог.
  55. Гарын хурууны хумс хөлийн хурууныхаас 4 дахин хурдан ургадаг.
  56. Цэнхэр нүдтэй хүмүүс бусад хүмүүсээс аливаа өвчлөлд мэдрэг байдаг.
  57. Мэдрэлийн импульс хүний бие дотор 90 метр/секундын хурдтай дамждаг.
  58. Нэг секундэд хүний тархинд 100,000 химийн урвал явагддаг.
  59. Хүүхэд өвдөгний тойггүй төрдөг. 2-6 насанд нь ургадаг.
  60. Нэг өндгөн эсийн ихрүүдийн нэгнийх нь аль нэг шүд байхгүй бол нөгөө ихэрт ч мөн адил шүд байдаггүй.
  61. Хүний уушгины гадаргуу теннисны талбайтай адил хэмжээтэй.
  62. Хүн амьдралынхаа туршид үнсэлцэхэд дунджаар 2 долоо хоног зарцуулдаг.
  63. Шар үстэй хүмүүсийн сахал бор үстэй хүмүүсийнхээс хурдан ургадаг.
  64. Цусны цагаан бөөм 2-4 хоног амьдардаг бол, улаан бөөм – 3-4 сар амьдардаг.
  65. Хүний биеийн хамгийн хүчтэй булчин бол – хэл.
  66. Хүний зүрх атгасан гартай нь адил хэмжээтэй байдаг. Насанд хүрсэн хүний зүрх 220-260 грамм жинтэй байна.
  67. Хүн эхээс мэндлэхэд тархинд нь 14 тэрбум эд эс байдаг. Нас нөгчих хүртэл нь энэ тоо нэмэгддэггүй. Харин ч 25 наснаас хойш хоногт 100,000 эд эсээр цөөрдөг. Номын нэг хуудас унших бүрт ойролцоогоор 70 эд эс үхдэг. 40 наснаас хойш тархины эд эсийн үхжилт түргэсч, 50 наснаас мэдрэлийн эд эс хатаж, тархи атаршиж эхэлнэ.
  68. Хүүхэд эхээс мэндлэхэд 300 ястай байдаг. Харин нас биед хүрсний дараа 206 ястай болдог.
  69. Амьд хүний нарийн гэдэс 2.5 метр урттай байдаг. Харин нас барсных нь дараа булчин нь суларснаар 6 метр урттай болдог.
  70. Баруун уушги зүүнээс илүү багтаамжтай байдаг.
  71. Насанд хүрсэн хүн хоногт 23,000 удаа амьсгалдаг.
  72. Эрэгтэй хүний бие организм дахь хамгийн жижиг хэмжээтэй эс бол үрийн шингэний эс.
  73. Хүний аманд 40,000 бактери агуулагддаг.
  74. Хүний биед амт мэдрэх 2,000 рецептор бий.
  75. Хүний нүд 10 сая өнгө ялгах чадалтай.
  76. Хайр дурлал хариуцсан химийн нийлэмж /фенилэтиламин/ шоколаданд агуулагддаг.
  77. Хүний зүрх цусыг 4 давхартай тэнцэх өндөрт шахах хэмжээний даралт бий болгодог.
  78. Хүн унтаж байхдаа зурагт үзэх үеийнхээ илүү илчлэг шатаадаг.
  79. Хүүхдүүд хавар хамгийн хурдан өсдөг.
  80. Зөв жолооны хүрдтэй машинаас болж жилд 2,000 солгой хүн амиа алддаг.
  81. 300 эрэгтэй хүний нэг нь өөрийнхөө бэлэг эрхтэнд амаараа хүрч, дур тавиулж чаддаг.
  82. Хүн инээхдээ 17 булчин ашигладаг, харин уурлахад нүүрний 43 булчин ажилладаг.
  83. 60 насандаа хүмүүс амтлах чадварынхаа тал хувийг алдсан байдаг.
  84. Онгоцоор нисэх үед хүний үсний ургалт хоёр дахин түргэсдэг.
  85. Дэлхий дээрх хүмүүсийн 1% нь хэт улаан туяа, 1% нь хэт ягаан туяа харах чадвартай.
  86. Хэрэв та битүүмжилсэн өрөөнд түгжигдвэл агаарын дутагдлаас бус нүүрстөрөгчийн давхар ислийн улмаас үхнэ.
  87. Статистик судалгаагаар 2 тэрбум хүний 1 нь л 116 нас насалдаг.
  88. Хүн 24 цагт дунджаар 4,800 үг хэлдэг.
  89. Хүний нүдний торлог бүрхүүл 650 кв.мм талбайтай бөгөөд гэрэл мэдрэх 137 сая эд эс агуулдаг: хар болон цагаан өнгө мэдрэх 130 сая савханцар, өнгө ялгах 7 сая эс бий.
  90. Хүний нүд төрсөн цагаас хойш хэмжээ нь өөрчлөгддөггүй. Харин чих болон хамар томордог.
  91. Өглөө сэрсний дараа хүн орой унтах үеийнхээс 8 мм өндөр байдаг.
  92. Нүдний фокус тохируулагч булчин хоногт 100,000 удаа хөдөлдөг. Хөлийн булчинг мөн адил тоогоор хөдөлгөхийн тулд хоногт 80 км алхах хэрэгтэй.
  93. Ханиалгах үед амьсгал 96 км/цагийн хурдтай тархдаг.
  94. Герман судлаачдын тогтоосноор, зүрхний шигдээс болох магадлал бусад гарагтай харьцуулахад даваа гарагт хамгийн өндөр байдаг.
  95. Хүний яс ган төмрөөс 5 дахин бат бөх.
  96. Нүдээ нээлттэй найтаалгаж болдоггүй.
  97. Хумс шигдэх нь удамшлынх.
  98. Жирийн хүн өлсгөлөнгөөс биш нойргүйдлээс болж хурдан үхнэ. 10 хоног нойргүй явснаар хүн үхэж болно, харин хоолгүй хэдэн долоо хоног явах нь бий.
  99. Хүний амьдрал дунджаар – 2,475,576,000 секунд үргэлжилдэг. Амьдралынхаа туршид бид 123,205,750 үг хэлдэг. Харин 4,239 удаа секс хийдэг байна.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө