Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

21 аймгийн эрүүл мэндийн төвүүд шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо

  Ч.Доржбат 2016-12-20 928

Өмнө нь  манай улсад тусламжаар  ирдэг эрүүл мэндийн тоног төхөөрөмж ихэвчлэн орон нутагт тохирдоггүй байсан. Тухайлбал хөдөө сумдад очоод тог цахилгаан голохоос эхлээд олон хүндрэл байдаг байсан. Харин НҮБ-ын хүн амын сангаас 21 аймгийн эрүүл мэндийн төвүүдэд хандивлаж байгаа тоног төхөөрөмж Монголын нөхцөлд ажилладаг байх захиалгаар нийлүүлэгдсэн учраас асуудал үүсэхгүй гэдгийг НҮБ-ын хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара  хэллээ. Орон нутагт хамгийн чухал хэрэгцээтэй  байдаг Эмэгтэйчүүдийн хэвлийн дуран, Нярайн инкубатор, Ургийн зүрх бичлэгийн аппарат зэрэг 132 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж байна. Эх нярайд шаардлагатай багаж тоног төхөөрөмж хүлээн авч байгаа орон нутгийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хоёр хоногийн турш Эрүүл мэндийн яаманд сургалтад хамрагдана. Ингээд тоног төхөөрөмжөө  аваад орон нутагт руугаа буцах юм. Ер нь бол бага насны хүүхдэд  эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмж орон нутагт дутмаг байсан. Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд энэ мэтийн шинэчлэл хийгээд байвал. эх нярайн эндэгдэл буурна гэж үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө