Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өглөө бүрийн 5 ашигтай зуршил

  М.Даваадулам 2016-12-16 9736

Өглөө бүр нэг л хэвийн байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл та өглөө бүр 5 минутыг ашигтай 5 зуршилд зарцуулснаар, та илүү өөртөө итгэлтэй байх болно.

Магадгүй таны өмнө нь сонсож байсан ч хэрэгжүүлж амжаагүй өглөө бүр зуршил болгох 5 зүйлийг толилуулж байна.

1. Чихний иллэг

Чихэндээ иллэг хийснээр та хурдан хугацаанд нойрноосоо бүрэн сэрэх болно. Дөнгөж сэрээд орондоо хэвтэж байхдаа чихээ илж болно шүү дээ. Чихний иллэг нь мөн эрч хүч бэлэглэх гайхалтай увдистай.

Туршаад үзээрэй. Хялбар байгаа биз?

2. Нимбэгтэй бүлээн ус

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус ууж заншаарай. Өлөн элгэн дээрээ кофе биш лимонтой бүлээн ус ууснаар маш олон ашиг тустай. Таны хоол боловсруулах систем, элэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, бие организмаас хорт бодис – токсиныг гаргана.

Бүтэн нимбэгний шүүсийг шахах шаардлагагүй. Нимбэгний дөрөвний нэг байхад хангалттай. Нимбэгтэй ус ууснаас хойш 20-30 минутын дараа өглөөний цайгаа уугаарай.

3. Хэлээ цэвэрлэх

Шүдээ өглөө оройдоо цэвэрлэх хэрэгтэй гэж бага байхад заадаг. Гэхдээ амны хөндийн цэвэрлэгээг үүгээр хязгаарлаж болохгүй. Хэлэн дээр ч мөн олон тооны бактер цуглаж үрждэг. Ингэснээр амнаас эвгүй үнэр гарах, шүдэнд өнгөр тогтох, буйл үрэвсэх зэрэг олон сөрөг үр дагавартай.

Хэлээ цэвэрлэхэд энгийн шүдний сойз ашиглаж болно. Гэхдээ хэт чанга битгий дараарай. Хэлээ гэмтээж болзошгүй.

4. Халбага зөгийн бал

Зөгийн бал нь өглөө бүр танд эрч хүч өгнө. Мөн ой тогтоолтыг дээшлүүлж, хөдөлмөрийн чадамжийг ч нэмэгдүүлэх чухал ач тустай. Зөгийн бал нь ханиадыг эмчилж, харшлын шинж тэмдгийг ч дарах чадалтай.

Тиймээс шинэ өглөөг халбага зөгийн балаар эхлүүлэх нь оновчтой шийдвэр байх болно. Өглөөний цайнаас 10-15 минутын өмнө зөгийн бал идээрэй. Зөгийн бал нь шинэ болон байгалийн гаралтай байвал илүү үр дүнтэй. Хэрэв дангаар идэхэд хүндрэлтэй байвал аяга усанд найруулан ууж болно. Үр дүн нь адилхан байна.

5. Амаа устөрөгчийн перекисийн уусмалаар зайлах

Өглөө гэрээсээ гарахаас өмнө устөрөгчийн перекисийн уусмалаар амаа зайлаарай. Хэрэв тунг нь тааруулвал айх зүйл огт байхгүй, уусмал таны амны хөндийг түлэхгүй. 3%-ийн уусмалын 5-7 дуслыг 50 мл усанд найруулна.

Усан дээрээ устөрөгчийн перекисийн уусмалаа хийнэ. Эсрэг дарааллаар хийж болохгүй!

Өглөөний цайны дараа устөрөгчийн перекисийн уусмалаар амаа өглөө бүр зайлж хэвшсэнээр шүд цайрч, амны эвгүй үнэр арилахаас гадна буйлны эрүүл мэндэд ч ач тустай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө