Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүйтний харшлыг гэрийн нөхцөлд эмчлэх

  Г.Золзаяа 2016-12-07 1958

Хүйтний харшлаас болж нүүр, чих, гарын сарвуу загатнаж, улайн хуурайшдаг. Энэ үед захын цусан хангамж сайжруулах эм уух, дээрх амин дэмийг өдөр тутамдаа хэрэглэх нь хүйтний харшлаас сэргийлнэ. Гадаа гарахаас 20-30 минутын өмнө мэдрэмтгий эрхтнүүдэд хүйтнээс хамгаалах тос түрхэж, орой унтахдаа чийгшүүлэх үйлчилгээтэй хөөс гель хэрэглээрэй. Учир нь хуурай арьс хүйтэнд мэдрэмтгий болдог.   

Орой ваннд орохоор бол усандаа таван дусал ментолын тосон уусмал, Е витамин, эсвэл оливийн юмуу тоорын тос нэг халбагыг хийж усанд орвол харшлаас сэргийлнэ. Уснаас гарсны дараа биеэ хуурай болтол арчилгүйгээр хөнгөн арчаад тос түрхвэл сайн. Загатнах үед гааны, нарсны, эфирийн тостой усанд орвол хурдан намдана. Мөн цагаан, цайвар цэнхэр, ногоон гэсэн тайвшруулах өнгөтэй хувцас өмсвөл загатнах нь багасдаг.  Хоолны халбаганы 1/3 хэмжээтэй хүнсний содыг аяга халуун усанд уусгаад арьсаа арчих аль эсвэл зуун настын шүүс, ментолын уусмал, Е витамины уусмалаар арчиж болно. Эдгээр эмчилгээг хийгээд тус болохгүй бол харшлын эмчид хандаж эмчийн зааврын дагуу эм уух нь зүйтэй. Ес эхэлж агаарын температур нэмэгдэх  үед хүйтний харшлаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол дулаан хувцаслах явдал. Иймээс харшлын зовиурыг дахин мэдрэхийг хүсэхгүй байгаа бол өөрөө өөртөө анхаарал тавиарай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө