Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ханиадыг нойр дийлнэ

  Б.Төгсбаяр 2016-12-06 1455

Унтаж нойрсох нь хүмүүний дархлааны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг гэдгийг олон улсын хэсэг эрдэмтэн нотлов. Тэд ханиаднаас сэргийлэх, түүнтэй тэмцэх хамгийн энгийн атлаа үр дүнтэй арга бол өдөр болгон бүтэн нойртой хонох явдал юм гэдгийг олж мэдсэн байна. 

Бид бүгд л “Нойр бүх өвчнөөс хамгаалах эм” гэсэн хэлц үгийг мэддэг билээ. Тэгвэл нойр ханиад, томууг ч дарах чадалтай болох нь тогтоогдов. Эрдэмтдийн явуулсан судалгаанд 150 гаруй хүн хамрагджээ. Судлаачид хэдий хэр хугацаанд нойрсож байгаа хүн ханиад хүрэх магадлал ямар байдаг вэ гэдгийг тодорхойлохыг оролджээ. 

Тэгтэл шөнө нь тав юм уу зургаан цагаас доош хугацаагаар унтвал түүнээс илүү хугацаанд унтаж амарсан хүмүүсээс ханиад хүрэх магадлал бараг тав дахин их байдгийг олж мэдсэн аж. Тиймээс нойр хүмүүний дархлаанд сайнаар нөлөөлдөг учраас олон тооны өвчний эсрэг зогсож чадна гэдгийг эрдэмтэд нотолсон гэнэ. Цаашид судлаачид өөр ямар халдварт өвчнүүдтэй нойр тэмцэх чадвартай вэ гэдгийг судлахаар болжээ 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө