Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан жишиг ӨЭМТ байгуулахаар төлөвлөж байна

  М.Ариунжаргал 2019-09-12 170

Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт дутмаг байдгаас тулгамдах асуудал их гэдгийг албаныхан хэлдэг. Тэр дундаа манай улсад эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайд онцолж байна. Энэ хүрээнд  МУ ын засгийн газар Азийн хөгжлийн банк хамтран хот хөдөөгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, аймаг дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах чиглэлд гурван үе шаттай 10 жилийн хугацаатай 158,34 сая долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ. Үүнээс гадна Японы сангийн 3,48 сая ам долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр СХД-т 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Уг эмнэлгийн ажил төлөвлөгөөний дагуу явбал энэ оны 12-р сард ашиглалтад орно. Харин аливаа эрсдэлийг тооцвол ашиглалтад орох цаад хугацаа ирэх оны нэгдүгээр улиралд гэдгийг хэллээ. Цаашид тус жишиг эмнэлгийг Хан уул, Чингэлтэй дүүргүүдэд барихаар төлөвлөжээ. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан жишиг өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар төлөвлөсөн байна

Эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө оруулалтаас эдийн засгийн үр өгөөж харах нь тохиромжгүй. Энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь хүн амын эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх нөлөө өндөр тул цаашид онцгой анхаарах асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. харин Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвд хоёр дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж эхо аппарат оношилгоо хийх боломжтой дундын тоног төхөөрөмжөөр хангасан жишиг ӨЭМТ байгуулах төслийн санхүүжилтийг гишүүд дэмжлээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө