Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Уйлах нь тухайн үеийн шаналал, гомдлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр

  Д.Отгонсүрэн 2019-08-30 503

Уламжлалт хүмүүжлийн аргад хүнд хэцүү үед ч хүүхдийг уйлуулахгүй байхад сургадаг. “Битгий уйл”, “Уйлах нь муу ёр”, “Эр хүн уйлдаггүй юм”, “Том болсон хүн чинь уйлдаггүй юм” зэргээр уйлах нь огт болохгүй, буруу зүйл мэтээр итгүүлдэг.

Энэ нь сэтгэлийн тэнхээтэй байхад нөлөөлөхөөс гадна уйлах гэдгийг ичгэвтэр, сул дорой байдлын илэрхийлэл гэж ойлгуулдагтай холбоотой.

Нийгмийн  энэхүү хандлага зарим талаар хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эрэгтэйчүүд зүрхний өвчнөөр нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс их байгаагаас харж болно. Эрэгтэйчүүд зарим төрлийн өвчлөл өндөр байдаг бас нэг шалтгаан бол сэтгэл санааны байдлаа гадагш илэрхийлдэггүй, илэрхийлэх нь чухал гэж үздэггүйтэй холбоотой юм.

 Тэгвэл уйлах нь тухайн үеийн өвдөлт, шаналал, гомдлоо л илэрхийлж байгаа нэг илрэл юм. Ингэснээр уйтгар гуниг, гомдол багасч, тархи илүү сэргэг ажилладаг байна.

 Германы нүд судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар жилд эмэгтэйчүүд 30-64 удаа уйлдаг бол эрэгтэйчүүд 6-17 удаа уйлдаг байна. Мөн эмэгтэйчүүд дунджаар 6 минутын турш уйлдаг байхад эрчүүд  2-4 минут л уйлдаг болохыг тогтоожээ.

 Уйлахад асуудал шийдэгдэхгүй ч гэсэн сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлж, өвчлөхгүй байх боломжийг олгодог сайн талтай. Нулимсаа тэвчиж, уйлахгүй байх нь тухайн цаг мөчид чухал санагдаж болох юм. Гэхдээ өөрийн бие махбоддоо стрессийг тайлахыг зөвшөөрч, хааяа ч болов сэтгэлээ онгойтол уйлахыг зөвлөж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө