Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Түрээсийн орон сууцанд 35 мянган иргэн бүртгүүлжээ

  Т.Бадамханд 2019-08-05 926

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сарын 22-ноос эхлэн бүртгэсэн. Бүртгэл өчигдөр дууссан байна. түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлжээ. Нарийвчилсан судалгааг хараахан гаргаагүй байгаа юм байна.

Бүртгүүлсэн нийт иргэдийн 87 хувь нь түрээслээд өмчлөх, 13 хувь нь энгийн түрээслэх хэлбэрт бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн иргэдийн 9000 гаруй нь хувийн хэвшилд ажилладаг болон, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд байна. харин 18 хүртэлх насны 4-өөш дээш хүүхэдтэй гэр бүл 960 бүртгүүлжээ.

Залуу гэр бүл гэх ангилалд 4443 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн иргэдийн дунд өөрийн орон сууцтай, өмнөх удаагийн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан иргэд дахин бүртгүүлсэн байна. Энэ нь автоматаар хасагдахыг НОСК-иас мэдэгдлээ.

Эхний ээлжийн сонгон шалгаруулалт энэ долоо хоногт багтаад явагадана гэдгийг албаныхан хэлж байна. эхний ээлжинд Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх юм байна. ингээд шалгарсан иргэд ажлын 3 хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх юм. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулж байранд нь оруулах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө