Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч нар Хөвсгөл аймагт ажиллаж байна

  Д.Отгонсүрэн 2019-08-01 1614

"Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг 6-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь орон нутгийн эмч нарын чадавхийг дээшлүүлэх, орон нутгийн иргэдэд  3-р шатлалын тусламж үйлчилгээг авахаар Улаанбаатарыг зорих урсгалыг багасгах, хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцлийг бүрдүүлэн орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд зорилготой юм.

Төслийн 1, 2-р ээлжийн баг хамт олон аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эхний ээлжинд Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Жаргалант гэсэн 4 суманд  ажиллаж 339 хүнд үзлэг оношлогоо хийжээ.

Тус хамт олон Мөрөн суманд өвдөгний үе солих мэс засал, түнхний үе солих, хөлийн чиг засах, шилбэ ясны хугаралыг түгжээт хадаас болон ялтас шургаар бэхлэх, шагайны хугарал мултрал, түнхний хугарал мултрал хүүхдэд төрөлхийн түнхний согог, тархины мэс засал, мэдрэл чөлөөлөх, шуу болон атгалын хугарал зэрэг  нийт 27 мэс засал амжилттай хийсэн байна. Төслийн гол онцлог нь мэс заслын баг хамт олон хөдөө орон нутагт хиймэл үе солих мэс заслыг анх удаа хийсэн байна. Цаашид мэс заслын баг хамт олон 2019 оны 9-р сар хүртэл ажиллах юм. 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө сайт

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө