Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ сарын 24-нд ЭХЭМҮТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндлээгүй

  Г.Бадамлянхуа 2019-07-26 562

2019 оны 7-р сарын 24-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 ихэр хүүхэд мэндэллээ гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм. Гурван хүү,  нэг охин мэндэлж монгол улс анхны дөрвөн ихэрээ бүртгэлээ гэх мэдээллийг бид ЭХЭМҮТ болон ҮСХ-ноос тодруулсан юм. Гэтэл Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд ойрын хугацаанд 4 ихэр хүүхэд мэндлээгүй. Мөн энэ мэдээллийг нягталж, 21 аймгаас дахин мэдээлэл авсан. Дөрвөн ихэр хүүхэд мэндлээгүй. Харин одоогоос зургаан жилийн өмнө ийм явдал тохиосон хэмээн ЭХЭМҮТ-ийн захирал Ш. Энхтөр ярилаа.

Мөн ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А. Амарбал энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр 4 ихэр хүүхдийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөөгүй. Харин 2013 онд монгол улс анхны дөрвөн ихэрээ бүртгэсэн гэлээ.

3, 4 ихэр, мөн хоёр ихэр байсан ч эмч нар онц хяналтанд авдаг. Хэрэв дөрвөн ихэр байвал шууд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шууд хяналтад орох ёстой. Учир нь таван хүний амь нас яригдана хэмээн ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө