Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ази тивийг Сүрьеэгүй болгохоор улс орнууд нэгдэн чууллаа

  Т.Бадамханд 2019-06-19 613

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Сүрьеэгийн өвчлөл Монголд төдийгүй Азийн улс орнуудад тулгамдсан асуудал болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Өнөөдөр Монгол, ОХУ, Япон, БНСУ, Буриад улсын төлөөллүүд сүрьеэгийн асуудлаар ярилцаж байна.

БНСУ-ын хувьд сүрьеэгийн халдваыг 100 мянган хүнд 60 болгон бууруулжээ.

ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн 10 сая шинэ тохиолдлын 60 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 55, сүрьеэгийн нас баралтын 49 хувь нь Ази тивд бүртгэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь зөвхөн Хятад, ОХУ, Энэтхэг улсад байгаа нь анхаарал татах асуудал болсныг хэлж байна. Тиймээс сүреэгийн асуудлыг зөвхөн дотооддоо бус гадны улс орнуудын төлөөллийг оролцуулан гарц гаргалгааг хайхаар олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг зохион байыгууллаа.

БНСУ-ын хувьд сүрьеэгийн өвчлөл өндөр байсан ч 100 мянган хүнд 60 болгон бууруулж чадсан байна. мөн Тайваны сүрьеэгийн халдварын далд тархалтыг зогсооход авч хэрэгжүүлсэн арга хэмжээний 12 жилийн туршлага зэргийг хуралд хөндөн ярилцжээ.

эрдэм шинжилгээний хуралд 7 орны 100 гаруй төлөөлөл оролцож сүрьеэгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэж байна. манай улсын хувьд сүрьеэгийн илрүүлэг шинжилгээг хийж байгаа нь ач холбогдолтой гэж дүгнэжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө