Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цусны донорын дэлхийн өдөр тохиож байна

  М.Ариунжаргал 2019-06-14 325

Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ бусдын амь насыг авархын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчилах тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах зорилгоор донорын өдөр болгон тэмдэглэдэг. Өнөөдөр ерөнхийлөгчийн ивээл дор цусны "1000 донор" үндэсний чуулган Төрийн ордонд боллоо.

Хүндэт доноруудаас 9 хүнд ерөнхийлөгчийн зарлигаар шударга журам цол тэмдэг олгож Эрүүл мэндийн сайд гардуулан үг хэллээ.

Цусны донорын нэг удаад бэлэглэсэн цус гурван хүний эрдэнэт амийг авардаг байна. Тиймээс бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудыг алдаршуулахын тулд жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ донорын өдөр болгон тэмдэглэдэг юм. Манай улс ч дэлхийн хүмүүнлэгийн үйлстнүүд болох доноруудыг алдаршуулах өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь МУ ын засгийн газар, Эрүүл мэндийн яам цусны аюулгүй байдлыг хангахад эрс шинэчлэл хийн ажилласны хүрээнд монгол улсын цусны алба, цус цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний баталгааг гардан авч байгаа юм. 

 Донорын өдрийг төрийн ордны их танхимд Цусны 1000 донор үндэсний чуулганы хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 9 хүндэт донорыг Шударга журам медалиар шагнасан юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх гишүүн орнуудаа 2020 он хүртэл 100 хувь сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч байнгын донорын тоог нэмэгдүүлэхийг уриалжээ.Харин манай улсын тухайд аль хэдийн энэ зорилтыг биелүүлж 100 хувь авлагагүй, сайн дурын донороос цус цуглуулж чадсан амжилттай байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө