Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

  Б.Оюун 2019-06-12 419

Аж үйлдвэрлэл, ХАА, худалдаа, боловсрол зэрэг салбарууд өнөө цагт тухайн улс орны эдийн засгийн чадавхи, эдийн засгийн салбараас үл хамааран хөдөлмөрийн нөхцлөө даган оршин байдаг салбар юм. Тэгвэл өнөөгийн цаг үед хөдөлмөрийн зохицуулалт, хөдөлмөр эрхлэлт, энэ салбар хэрхэн хөгжиж, ямар өөрчлөлт гарч, түүнд хэрхэн дасан зохицохыг Швейцарын Женев хотноо болж байгаа олон улсын бага хуралд оролцогсод хэлэлцэж байна.

Дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид Женев хотноо хуран цуглаж эдгээр болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Олон улсын бага хурлыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүссэний 100 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм. Женевт төвтэй энэ байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Дэлхийн даяарчлал, олон улсын нээлттэй хамтын ажиллагаа зэрэг нь өнөө цагт хөдөлмөрчдийн талд эдийн засгийн эерэг хандлага бий болгож байгаа талаар Женевийн бага хурал дээр Германы Холбооны канцлер Ангела Меркел тэмдэглэн хэлсэн байна.

Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ талаар хөндөн ярихдаа орчин цагт инновацийн хөгжилд бүх зүйлийг даатган орхиж болохгүй гэдгийг санах нь зүйтэй. Хүмүүс нийгмийн статусаасаа үл хамааран аливаа хөгжил дэвшлээс хоцорч, энэ хирээр ухралт хийх явдал байдаг. Ялангуяа ийм нөхцөл байдал ардчилсан улс орнуудад илүүтэй ажиглагдаж, авторитаризмд хөтөлдөг гэсэн байна.

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев хамтрагчиддаа хандан өнөө цаг үед ихээр ажиглагдах болсон хориг саад, худалдааны дайн, үндэсний протекционизм зэргийн талаар хөндөн сануулжээ. Медведев энэ талаар: -Харамсалтай нь өнөөдөр зарим нэг улс орон худалдаа эдийн засгийн салбар нь хөгжихийн хирээр илүү давшингуй, илүү дээрэнгүй, илүү дураараа болж байна. Энэ байдлаас шалтгаалан бусад орон хэлмэгдэж, хэдэн арван жилээр бий болсон тогтолцоо алдагдахад хүрч байна гэжээ.

Эцэст нь дэлхийн хүн амын хөгшрөлт идэвхтэй явагдаж, энэ хирээр хөдөлмөрлөх ажлын хүчин хомсдолд орж байгаа хандлага ажиглагдаж байгааг Женевийн уулзалтад оролцогсод санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө