Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тэмбүү өвчинтэй тэмцэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөр эхэллээ

  Т.Бадамханд 2019-06-10 1156

Сүрьеэ өвчин байсаар байхад арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүргэсэн асуудлыг ил болгож, урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн яам эхлүүлсэн. Тэгвэл сүрьеэгээс гадна халдварт өвчний 40 хувийг эзэлж байгаа тэмбүү өвчнийг устгахаар эрүүл мэндийн яам компанит ажил санаачилжээ. Иргэдийнхээ эрүүл мэндийг ийм байдалд хүргэж орхисныг эмчлэхийн тулд “Улаан тариа-2” аян улс орон даяар эхэлж байна. 

Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан. Монгол улс тэмбүү өвчнийг устгаж, ард иргэдээ эрүүлжүүлж чадсан ч сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэх болсон тэмбүү өвчинтэй дайн зарласнаа эрүүл мэндийн байгууллагынхан мэдэгдлээ. Жилд дунджаар 50-55 удаагийн шинэ тохиолдол бүртгэгддэг байна.

Бэлгийн замын халдварт өвчний багагүй хувийг дангаараа эзэлж байгаа тэмбүү өвчинг устгахад иргэн бүрийн идэвх чармайлт чухал гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Аяны хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах болон хүн амын дунд тэмбүү өвчнийг оношилж, эмчлэх гэсэн хоёр том зорилтыг тавина ажиллах юм байна.

Аяныг эрсдэлт бүлгүүдээс эхлэн үзлэг шинжилгээнд хамруулах юм байна. Тухайлбал уул уурхайн компаниуд ажилчдаа үзлэг шинжилгээнд хамруулахаар аянд нэгджээ. Тэмбүү өвчний халдвар авсан иргэдийн 60 гаруй хувь нь мэдэгдэх зовиургүй, далд хэлбэртэй явагдаж байгааг эмч хэлж байна.

Бэлгийн замын халдварт өвчний 40 орчим хувийг зөвхөн тэмбүү өвчин эзэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө