Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨЭМТ-ийн асуудлаар эмч, мэргэжилтнүүд хэлэлцэж байна

  С.Золбоо 2019-06-04 632

Улсын хэмжээнд 218 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж, нийт хүн амын 68,8 хувь буюу 2,2 сая хүнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдэд хүний нөөцийн асуудлаас гадна нэг хүнд оногдох санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгааг “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлгийн үеэр эмч нар хэллээ.

2016 онд нэг хүнд оногдох зардал 14600 байсан бол өнөөдөр 20 мянган төгрөгт хүрсэн гэдгийг албаныхан онцоллоо. Цаашид ч санхүүжилтийг нэмснээр тусламж үйлчилгээний чанар илүү сайжирна гэж салбарынхан үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд ӨЭМТ-үүдэд тоног төхөөрөмж, засварын үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Сайд Д. Сарангэрэл болон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны дарга нар болон хорооны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө