Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Эрүүл шүд Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 36091 хүүхэд хамрагджээ

  С.Золбоо 2019-06-04 716

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Эрүүл шүд Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 36091 хүүхэд хамрагдсан байна.

Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчлөл их байгаа юм. Мөн сувгийн болон шүдээ авахуулж байгаа хүүхдийн тоо харьцангуй өндөр үзүүлэлтээ гарч байгааг эмч нар хэллээ. Тухайлбал вов хүүхэд, гэр бүлийн шүдний эмнэлэгт өдөрт дунджаар 20-30 хүүхэд эцэг эхийн хамт ирж үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийлгэж байна.

  Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотоод талаасаа эрүүл мэндийн олон асуудал дагуулдаг. Иймээс 2-12 насны хүүхдийн шүдийг улсын төсвөөр санхүүжүүлэн эрүүл шүдтэй болгох хөтөлбөрт хэрэгжсэнээр үнэ төлбөргүй хүүхдийн шүдээ эмчлэх боломж бүрдсэн. Мөн эмч, сувилагчид ч хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, эмчилгээ сайн хийж байгааг эцэг эхчүүд онцолж байна.

Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд харъялал харгалзахгүй  0-12 насны хүүхдийн шүдийг хувийн 157 эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой. Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувь бууруулах тооцоог салбарынхан гаргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө