Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эцэг эхчүүд хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар “Улс Төр Хийхгүй Байх”-ыг хүслээ

  С.Золбоо 2019-05-24 571

Улс даяар сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог хийсний үр дүнд 15-р сургуулийн  сурагчид халдвар  авсан болохыг асран хамгаалагчид мэдсэн. Халдвар авсан сурагчдад шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй шуурхай хийж байгаа.

Иймээс хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар хий хоосон улс төржилт хийхгүй байхыг эцэг эхчүүд хүсэж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэд  ЭМЯ-ны гадаа болж байгаа жагсаалд очоогүй,  жагсаал зохион байгуулагчид 15-р сургуулийн эцэг эхчүүд жагсаалд оролцож байгаа мэтээр мэдээлэл хийж байгаа нь ор үндэслэлгүй зүйл гэлээ.

Зарим эцэг эхчүүд рүү утсаар яриад жагсаалд орохыг гуйсан ч тохиолдол гарсан гэдгийг эх сурвалжууд хэллээ.  Сурагчдын эцэг эхчүүдийн нэр барьж жагсаал хийсэндээ уучлалт гуйх ёстой гэдгийг ч ярьж байна.  Аливаа асуудлыг хэт дэвэргэж, улс төрийн зорилгоор хэн нэгэн хүнийг гүтгэн доромжлох болон иргэдийн нэрийг барьж, жагсаал хийдэг үйлдлээ зогсоох хэрэгтэй гэдгийг ч эцэг эхчүүдийн төлөөллүүд онцолсон юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө