Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: Хүүхдийнхээ тоглоомын талбайг хамгаалцгаая

  С.Золбоо 2019-05-21 359

 Хүүхдийн тоглоомын талбай хамгийн цэвэрхэн, хамгийн аюулгүй хэсэг байх ёстой. Гэтэл та бидний ирээдүй болсон багачуудын орчинд хээв нэг хог хаядаг эрхмүүд мэр сэр байх болжээ. Энд таны болон бусдын хүүхэд багачууд тоглож наадан, найз нөхөдтэй болцгоодог газар. Иймээс саяхны нэг өдөр ХУД-т байрлах орон сууцны оршин суугчид нэгдэж, хүүхдийнхээ тоглоомын талбайг цэвэрлэжээ. Тэд гулсуураас эхлээд савлуур хүртэл бүх тоглоомыг нь угаасан гэнэ. Хүүхдүүдээ ингэж хайрлах ёстойг ч бусад оршин суугчдыг энэ үйлдлээрээ эерэг зүйлд уриалсан.

Харин та хүүхдийнхээ тоглоомын талбайд тамхи татдаг, хог хаядаг бол ирээдүйгээ хайрлахгүй байгаатай адил. Бас таны хүүхдүүдийн тоглоомын талбайн ойр орчимд хэн нэгэн тамхины ишээ хаях эсхүл шүлсээ хая байгаа бол зоригтой шаардлага тавьж болиулаарай.

Хүүхэд зөв хүн болон төлөвшихөд хүрээлэн буй орчин чухал. Тиймээс ядаж хүүхдийн тоглоомын газарт идэж, уусан зүйлийнхээ хогийг үлдээдэг хувийн соёлгүй үйлдлээ өнөөдрөөс засъя.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө