Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хан-Уул дүүрэгт “Эрүүл Иргэн” аян нээлтээ хийлээ

  С.Золбоо 2019-05-18 723

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу “Эрүүл иргэн” аян ХУД гурван сарын турш үргэлжилнэ.

Аяны хүрээнд иргэд дүүргийн зорилтот бүлгийн иргэдээс гадна түр оршин суудаг хөдөө орон нутгийн иргэд ч Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэх оношилгоонд хамрагдах боломжтой. Мөн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ гэдгийг албаныхан үзэж байна.

“Эрүүл иргэн” аяныг идэвх санаачлагатай зохион байгуулсан буй хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг урамшуулах ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах уралдааныг зарлажээ. 2018 онд дүүргийн Засаг даргын дэмжлэгээр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзүүлэлтийн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ. Иргэдийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, үзлэгт хамруулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүд тогтмол зохион байгуулдаг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө