Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна

  С.Золбоо 2019-05-15 398

Монгол Улсын Ерөнхий сайд баруун аймгуудад өнгөрсөн жил ажиллахад Говь-Алтай аймгийн олон арван жил тулгамдсан асуудлыг иргэд тавьж байсан."

Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл өгч Засгийн газар ажилласны үр дүнд энэ том ажил энэ оны 5-р сарын 1-нээс эхлээд явж байна. Хоёр жил үргэлжлэх энэ төсөл Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны асуудлыг шийдэж, эрүүл мэнд, нийгмийн үндсэн асуудал шийдэгдэнэ.

"Тайшир-Алтай" ус хангамж нэртэй энэ төслийг Монгол улсын Засгийн газар төсөв санхүүжилтийг нь Австрийн улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн.

БХБЯ, Австри улсын Tiroler Rohre Gmbh групп болон туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК-тай гэрээ байгуулан 1,7 сая еврогийн үнийн дүнтэй 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл нийт 30 чингэлэг тоног төхөөрөмж нийлүүлэгдээд ажил саад бэрхшээлгүй явж байна.

Ерөнхий сайд өнгөрсөн онд Говь-Алтай аймагт ажиллаж 15 асуудлыг орон нутгийнхан тавьж байсан. Энэ ажлуудын санхүүжилтийг  Засгийн газар шийдэж царцсан таван барилга эхнээсээ ашиглалтад оржээ.


Үүнд 
-50 ортой эмнэлэг 
-ЭМШУИС-ийн барилга 90 хувьтай
-Онцгой байдлын албаны барилга 100 хувь
- Хүүхэд, залуучуудын ордон 100 хувь
- 4-р сургууль бүрэн ашиглалтад орсон
-127 км-н автозамын ажил эхлээд явж байна. Гэх мэт 15 томоохон ажлууд саадгүй явж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө