Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Буудуулж нас барсан байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

  Т.Бадамханд 2019-04-26 1528

Өнөөдөр иргэдийг цочроосон үйл явдал нийслэл улаанбаатар хотод гарлаа. Өглөө буун дуу гарч нэг иргэн амь насаа алдсан байна. 60 гаруй насны эрэгтэй өөрийгөө буудсан уу эсвэл өөр хүн буудаад зугтсан уу гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл авлаа. 

СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 айлын автобусны буудал Нарлаг цайны газрын баруун талд 40 орчим насны эрэгтэй хүн толгойноос цус гарсан байдалтайгаар нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөө 6:15 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн байна. Урьдчилсан байдлаар буудуулж нас барсан байз болзошгүй гэж үзэж байгаа юм байна. гэхдээ албан ёсны хариуг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоох юм байна. Шүүх эмнэлгийн хариу 21 хоногийн дараа гарна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Өглөө эрт гарсан хэрэг учраас гэрч цөөхөн байгаа гэсэн ч албан байгууллагуудын гадна талбайн камерын хяналт зэргээр хэргийг тодорхой болгоно гэж хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Хэргийн газарт эрт очсон байсан зарим гэрчүүдийн хэлснээр монгол дээлтэй 40 орчим насны эрэгтэй хүн толгойноос маш их цус алдсан байдалтай байсан гэж мэдээлсэн байна. хэргийг харсан үзсэн, хэрэг гарах үед сэжигтэй хүн явж харагдсан зэрэг мэдээлэл байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгөх боломжтой гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө