Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Нэг Бүс-Нэг Зам” форум ажлаа эхэлж байна

  Б.Оюун 2019-04-26 531

 Манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо өнөөдөр “Нэг бүс-нэг зам” олон улсын чуулга уулзалт ажлаа эхэлж байна. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Бээжин хотноо болж, уулзалтад дэлхийн 37 улс орны төр засгийн тэргүүлэгчид оролцох юм. Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Бүс ба зам” олон улсын чуулга уулзалт энэ удаад маш шахуу, ажил хэрэгч хөтөлбөртэйгээр явагдах талаар мэдэгджээ. Олон улсын чуулга уулзалтын гол арга хэмжээнүүд өнөө маргаашдаа болох хэдий ч урьдчилсан уулзалтууд өчигдөр буюу 25-ны өдрөөс эхэлж, сэдэвчилсэн уулзалтууд хэдийнэ эхэлж, өнөөдөр олон улсын чуулганы нээлтийн арга хэмжээ, дээд түвшний уулзалтууд эхлэн, улмаар 27-ны өдөр нэгдсэн чуулган болж, ажил хэрэгч уулзалтууд мөн явагдах юм.

Image result for China FM on Belt-and-Road Forum

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулганыг энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Анхны чуулган 2017 оны 5-р сард Хятадын төрийн тэргүүн Ши Жинпины санал санаачлагаар зохион байгуулж, дэлхийн 28 улс орны тэргүүлэгчид оролцож байжээ. Тэгвэл хоёр жилийн дараа болж байгаа чуулган хүрээгээ тэлж, олон улсын геополитикийн томоохон талбар болон хувирч, стратегийн түншлэлийг хөгжүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг тэлэх, ирээдүй хөгжил, хамтын ажиллагааг дэмжсэн нэр хүнд бүхий томоохон арга хэмжээ болоод байна.

“Бүс ба зам” гэсэн концепц нь бүхэлдээ олон улс орныг хамарсан худалдааны, зам тээврийн шинэ зам нээж, Төв Ази, Европ, Африк тивийн 60 гаруй улс орныг хооронд нь холбосон эдийн засгийн нэгдсэн коридор байгуулахад чиглэгдсэн Хятадын эрх баригчдын санал санаачилгаар хэрэгжиж байгаа өндөр ач холбогдол бүхий концепц юм.

Энэхүү концепцийг Хятадын ерөнхийлөгч Ши Жинпины санаачлагаар “торгоны замын эдийн засгийн бүслүүр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2013 оны 9-р сард Казахстан улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байхдаа Хятадын тэргүүн анх олон улсад танилцуулан сонордуулж байсан юм. Үүнээс хойш 4 жилийн дараа Хятадын нийслэл Бээжин хотноо “Бүс ба зам” анхдугаар чуулган болж, олон улсын эдийн засгийн чуулга уулзалт, дээд хэмжээний уулзалт нь Хятад орны хувьд томоохон дипломат арга алхам, тэмдэглэлт үйл явдал болсон гэжээ. “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 130-аад улс орон, олон улсын 70 гаруй байгууллагын албаны төлөөлөгчид, тэр дундаа дэлхийн 28 улс орны төр засгийн тэргүүлэгчид, нийтдээ 1,500 гаруй хүн оролцсон юм. Олон улсын чуулганы төгсгөлд Хятад улс дэлхийн 68 улс оронтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ.

Image result for Second Belt and Road forum will be bigger and better

Тухайн үед Ши Циньпин “Нэг бүс-нэг зам” хөтөлбөрийн хүрээнд хамтран хөгжин дэвших бодлого баримтлан,  хэдэн зууны түүхтэй эртний торгоны зам, цайны замын дагуу өнөөгийн 21-р зууны шинэ цаг үед хөгжилд хөтлөх нэгдсэн зам, нэгдмэл хөгжлийн бодлого боловсруулан хамтран ажилахын чухлыг онцолж байжээ.

Тэрээр өнөө цагт, орчин үеийн хөгжил цэцэглэлтийн үйл явцтай уялдуулан эртний торгоны зам дагуух хөгжлийг сэргээх нь улс орнуудын хамтын ажиллагаа, Евразийг холбосон эртний зам мөр, жимийг дахин тодруулан хөгжүүлэх нь улс орнуудыг адил тэнцүү хөгжих, худалдаа наймаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх, улс орнуудын дэд бүтэц, зам харилцааг хөгжүүлэх зэрэг олон талын ашиг тустай хөтөлбөр болохыг тэмдэглэж байсан юм. Торгоны зам нь хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн зам мөр, хөгжил цэцэглэлтэд хүргэх гарц гэдэгтэй Ши Циньпин улс орнуудыг нэгдэхэд уриалж байсны дагуу өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулган хүрээгээ тэлсээр байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө