Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор осол, гэмтлээс сэргийлэх улсын зөвлөгөөн болж байна

  М.Ариунжаргал 2019-04-26 601

 

Манай улсын хувьд 2018 онд улсын хэмжээнд осол гэмтлийн улмаас нийт 142 мянга гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алджээ

142 мянга 600 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүн хэлж байна. Энх цагт 7-8 хүн нэг өдрийн дотор нас барж байгаа нь осол гэмтлээс сэргийлэх чигэлэлд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байгаа юм.

Тиймээс эрүүл мэндийн яамнаас санаачлан МУ ын ерөнхий сайдын ивээл дор салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвөлгөөнийг төрийн ордонд зохион байгууллаа. Зөвөлгөөнийг нээж МУ ын ерөнхий сайд үг хэлэхдээ осол гэмтлийг бууруулах чиглэлд салбар бүрийн удирдлагууд сэтгэл гаргаж  ажиллах ёстойг онцолсон юм

Oyuka Mind Ray-н зураг.

Сүүлийн 20 жилд Монгол улсад уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, зам тээвэр, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас байгаль орчин хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг албаныхан онцоллоо. Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн ослоор 529 хүн амиа алдаж , 20 мянга 300 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 375 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 52 нь эндсэн харамсалтай тоо байгаа юм. Тиймээс осол гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлд салбар хоорондын шийдвэр гаргагчид тодорхой арга хэмжээ авахад анхаарч ажиллахаар боллоо

Монгол улсын засгийн газар 2002 оноос хойш осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол гэмтлийн тоо буурахгүй өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс энэ чиглэлд өнгөрсөн онд засгийн газар тогтоол гарган   осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлэхэд аль аль талдаа үүргээ ухамсарлаж, осол гэмтлийн шалтгааныг таслан зогсооход бодитой ажлууд хийхийг үүрэг болголоо. Үүнээс гадна иргэдийн анхаарал болгоомж үр хүүхэддээ тавих хараа хяналт чухал гэдгийг албаныхан сануулж байна

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө