Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ослыг тэглэх хөдөлгөөнд МҮЭХ нэгдлээ

  Б.Уянга 2019-04-26 513

Барилга, уул уурхайн салбарт гарч байгаа ослоор Монгол улс 3-рт жагсаж байна. 

Сүүлийн 10 гаруй жилийн дотор 130 орчим хүн ажлын байран дээрээ амиа алджээ.  Сүүлийн жишээнүүд ч тун ойрхон байна. Ердөө 10 хүрэхгүй хоногийн дотор Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн хүний амь эрсэдсэн бол Налайхын уурхайд нуралт үүсч гурван хүний амь эрсэдсэн.  Эдгээр ослууд бүгд Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдснаас үүдэлтэй гэж албаныхан үзэж байна. Хэрвээ тухайн байгууллага , аж ахуйн нэгжийг хариуцаж байсан удирдлага ХАБ-даа хангалттай анхаарал хандуулсан бол үйлдвэрлэлийн ослууд огт гарахгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

 Осол гарах эхний шалтгаан байгууллагууд ХАБ-даа хангалттай төсөв зориулдаггүй. Зориулсан төсвийг гадаад томилолт, сургалт сурталчилгаа нэрээр завшдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанаржуулах сургалт зохион байгуулахад салбарын гол мэргэжилтнүүдээ бус нярав, нягтлан, ресепшнээ илгээж орон тоо бөглөдөг.  Энэ мэт назгай байдал осол гарах үндсэн шалтгаанууд болдог гэж гэлээ. Тиймээс ослыг бууруулах бус тэглэж ор тас үгүй болгох хөдөлгөөнд МҮЭХ нэгдэхээр болжээ.

 

Uyanga Batbayar-н зураг.

 Ослыг тэглэх алсын хараа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартыг нэвтрүүлэхэд Швед, БНСУ, Сингапур зэрэг улсууд нэгджээ.  Гадны улс оронд үйлдвэрлэл, уурхайн осол огт гардаггүй биш ч хүний амь эрсдэх хэмжээнд хүрдэггүй. Монгол улсад ХАБ-ын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан жишиг байгууллага уурхайнууд цөөнгүй байгаа ч Налайх орчимд жижиг нөхөрлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг газруудад ихэвчлэн осол гарч байна.  Олон хүний амьжиргааг авч явдаг гэх үгээр тайлбар хийдэг уг газруудыг хаах цаашлаад  ХАБ-ыг хангахад дан ганц үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн хяналт гэхгүйгээр төр засгийн хэмжээнд анхаарах шаардлагатайг уг хөдөлгөөнд элссэнээрээ дамжуулан илэрхийллээ

Uyanga Batbayar-н зураг.

Нөгөө талаар ХАБ-д төлөвлөсөн мөнгийг сургалт сурталчилгаа нэрээр үрэх, байгууллагын удирдлагууд нь гадаад томилолт хийхээр зүй бус захиран зарцуулдаг нь хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох том эрсдэл үүсгэдэг гэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө