Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан тав тухтай хүлээлгийн болон сахиурын өрөөг ажиллуулж байна

  Д.Отгонсүрэн 2019-04-11 632

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зүрх болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын дараах эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө, сахиурын өрөөг нэмэлтээр тохижуулан тогтмол ажиллуулж хэвшсэн төдийгүй эрчим эмчилгээний нэгдсэн тасагт эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан өрөөг тогтмол ажиллуулж байна.

          Тус эмнэлгийн сахиурын болон хүлээлгийн өрөөнд эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, лавлагаа авах зориулалт бүхий дотуур утас, эрүүл мэндийн зөвөлгөө мэдээллийн самбар болон сахиурууд эд зүйлсээ хадгалах, тавих тавиур, сандал зэргийг байршуулсан.

          Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй эрчимт эмчилгээний хэсэгт эмчлүүлж буй нэг эмчлүүлэгчийг нэг гэр бүлийн 5-10 хүн олноороо сахиж, хонодог бөгөөд зориулалтын сахиур, хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлэхгүй эмнэлгийн нийтийн эзэмшлийн хэсгүүдэд олноороо цугларч, зориулалтын бус хэсгүүдэд хонох, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчих, эмч, ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үл хүндэтгэх зэргээр эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байгаа юм.
         Тус эмнэлэг 2019 оны “Иргэн төвтэй төвийн үйлчилгээ жил”-ийн хүрээнд эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийхэнд зориулсан 3 дахь өрөөний тохижилтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө