Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг эрчимжүүлж, “эрүүл иргэн” аяныг зохион байгуулна

  Д.Отгонсүрэн 2019-03-23 861

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлын чиглэл болон зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.

Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өгч, халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхтэй холбогдуулан дүүрэгчилсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн төдийгүй Эрүүл мэндийн сайдын А/96 дугаар тушаалын дагуу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох хэлтсийн дарга нар танилцууллаа.

Энэ удаагийн хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд цаашид эмч, мэргэжилтнүүдийн харьцаа хандлага, цаг ашиглалт болон сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг санууллаа.

Түүнчлэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяны бэлтгэл ажлыг хангах, эмнэлгүүдийн орны фонд ашиглалтын судалгааг гарган төлөвлөгөө боловсруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болголоо гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө