Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг манай улс “Цаг нь болсон” уриан дор тэмдэглэж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-22 786

Сүрьеэ өвчний нас баралт 2000-2015 оны хооронд 22 хувиар буурч чадсан. Цаашид ч нас баралтыг бууруулах үүднээс Эрүүл мэндийн яамнаас тодорхой зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал Сүрьеэ өвчнөөр дагнан үйлчлэх эмнэлэг барихаар болсон. Тэгвэл газрын асуудлыг шийдэж, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр хэллээ.  

Улс орны нийгмийн байдал, амьдралын буруу хэвшил зэрэг нь Сүрьеэ өвчин тусах гол шалтгаан болсоор байна. Дэлхийд энэ өвчний улмаас жил тутамд 1.6 сая хүн нас барж байна.

Манай улсын хувьд Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4-рт бичигдэж байна. Гэсэн хэдий ч холбогдох яамнаас тодорхой ажлуудыг зохион байгуулснаар Сүрьеэ өвчнөөр нас барах тохиолдол буурсаар байна. Бид 2035 он гэхэд шинэ тохиолдлыг 90 хувь, нас баралтыг 95 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.

Жил бүрийн 3-р сарын 24-ний өдрийг сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлаж тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил бид Цаг нь болсон уриан дор тэмдэглэн, тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө