Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

С.Баярцогт: Швейцарын талаас ямар ч оффшорын материал өгөөгүй

  Д.Отгонсүрэн 2019-03-19 1323

Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т очно. Энэ чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой" гэх мэдээллийг хийсэн.

Харин энэ асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт хариу тайлбар өглөө.

Тэрбээр

"УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы яриад байгаа оффшор данс 2013 онд хаагдсан. Швейцарын талаас ямар ч материал өгөөгүй. Энэ материалыг албан бусаар АТГ-аас өгсөн байж магадгүй. АТГ-ын нэг хийж чадаагүй ажил нь Швейцараас материал авч ирээд миний АТГ-д өгсөн материалтай харьцуулж, таарч байна уу гэдгийг нотолж чадаагүй.   АТГ өмнө нь Швейцарийн банкнаас миний материалыг авах хүсэлт гаргахад нь өгөөгүй юм байна лээ. Миний зүгээс өөрт буй бүх материалаа АТГ-т гаргаж өгсөн. Одоо АТГ үнэн мөнөөр нь шийдэх байх гэдэгт итгэж байна. Оффшор дансны материалыг хараагүй байж Т.Аюурсайхан гишүүн их мэдэмхийрч ярьж байна" гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө