Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-02-16 2284

2019/02/17

ХОНЬ 

Амралт зугаалга болон спорт тоглоом эрсдэл дагуулж мэднэ. Гэвч гэр бүл хүүхдүүдтэйгээ харьцаагаа сайжруулж, хайртайгаа ойлголцолд хүрэхийн тулдидэвхитэй үйл ажиллагаанд оролц. Анхаарал болгоомж илүүдэхгүй. Өнөөдөр танилын хүрээгээ тэлэх нь зүйтэй. Таны төсөөлөн бодох чадвар болон урлагийн мэдрэмж сэргэг байх болно.

ҮХЭР 

Зугаа цэнгэлд та татагдаж байна. Санхүүгийн боломжоос хүссэнээрээ байж чадахгүй нь бололтой. Энэ цаг үед бүх зүйл таны хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй. Ядарч байвал амралтаа авч болно. Боломжийн аялал яг танд тохирох болно. Эсвэл гэр бүлээрээ сайхан газар очиж өдрийг өнгөрүүл. Бусдын ятгалгад автаж хөнгөмсөг үйл хийхээс эрс татгалз.

ИХЭР 

Өнөөдөр спортын уралдаан тэмцээн таны хамт олон болон найзуудтайгаа нэгдэх, таны чадварыг шалгах сайхан боломж олгоно. Сүм хийдэд очиж бясалгал үйлдэн мөргөл хийх нь танд тайвшралт ухаарал авчирна. Харин ганцаараа байхыг хүсч буй хүмүүс өөрийн дуртай газраа хоол идэн, үдшийг сайхан өнгөрөөж болно.

МЭЛХИЙ 

Таны гэр бүлийн харилцаанд саад тулгарч буй тул өөрийн үүрэг даалгавраа сайн гүйцэтгэж, зорилгоо ухамсарлах нь чухал. Эрүүл мэнддээ анхаар. Муу бодлыг удаан битгий тээ. Санаа зовнил нь өвчнийг тань хүндрүүлнэ үү гэхээс сайжруулахгүй. Энэ үед таны нийгмийн харилцаа ар гэрийн асуудлаас болоод хоёрдугаарт тавигдахаас аргагүй болно.

АРСЛАН 

Од гарагсын нөлөө тэнцвэржиж таны сэтгэл хангалуун тайван шинжтэй байна. Өнөөдөр хөгжилтэй өнгөрөх бөгөөд бага ч гэсэн сэргэж авахын тулд та оюуны болон бие мах бодийн хувьд амарч ав. Ихэнх хүмүүсийн амьдрах ухаан өндөр байж, мэргэжлийн болон уран бүтээлийн хүрээнд  ажилтад хүрэх суурь тавигдана. Танд азтай учрал тохиолдож магад тул гэнэтийн нөхцөл байдалд бэлэн бай.

ОХИН 

Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Хэрэв та бүтэлгүй өсгөхийг хүсээгүй бол түүнийг байнга магт, бүү зэмлэ.Бага насандаа амьдралд болон өөртөө гутрангуй үзэлтэй  болдог хүүхдийн шалтгаан нь хүмүүжилгүй, чадваргүйгээр нь загнаж байсан эцэг эхчүүдийн буруу байдгийг сана. Мөн ханиа сайхан харагдаасай гэж хүсч байвал та өнөөдөр түүнийг тэнгэрт дүүлтэл магтан сайшаа.

ЖИНЛҮҮР 

Амралтын өдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Хамаатнууд эсвэл хадмуудтайгаа муудалцах магадлалтай. Энэ харилцаа ямар ч хайртай хүмүүсийн дунд төвөг уддаг тул өөрийн амьдралдаа гаднын нөлөө оруулахыг бүү зөвшөөр. Зарим зүйлийг тэвчин өнгөрүүлбэл удахгүй хэвийн харьцаа эргэн ирнэ. Бүх харилцаанд буруугүй ч дийлж гарахыг хичээх хэрэггүй.

ХИЛЭНЦ 

Сансар огторгуй энэ амралтын өдрөөр таныг төвөгтэй, сэтгэл хөдөлгөсөн нууцлаг зүйлүүд хүлээж байгааг сануулж байна. Өвөрмөц зүйлийг хийх шаардлага гарч ирнэ. Энэ үеийн нөхцлийгбайгаагаар нь хүлээн ав. Өөрийн дадал зуршил болон тогтсон дэг журмаа өөрчлөхөөс бүү эмээ. Хамгийн гол нь таны амьдралдаа итгэл үнэмшил болгодог зарчим гайхашгүй байх ёстой.

НУМ 

Мөрийтэй тоглоомоос болгоомжил. Аливаа аз сорилт амжилттай төгсөхгүй. Хувь заяа зүгээр суухад хишгээ хайрлана хэмээн горьдох  хэрэггүй. Санхүүгийн асуудлаас болж эрсдэлтэй зүйл бүү хий. Мөн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Өнөөдөр бусдыг үгийг хэт дагахаас болгоомжил.  Хамгийн  сайн  найз хүртэл сайн зөвлөгөө өгч чадахгүй бололтой.

МАТАР 

Хууран мэхлэлт хайрын харилцааны эргэн тойронд байна.Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн ажлыг хийхийнхээ өмнө сайн бодоорой. Ямар нэг хэрэгтэй зүйлийг анзааралгүй өнгөрүүлэх магадлал байна. Өнөө орой өөрийнхөө дуртай үдэшлэгт оролц. Өөрийгөө хэт хянах нь хэцүү байж магадгүй. Гэхдээ хэт баяр хөөртэй автсан байдал таныг бага зэрэг ухаангүй зүйл хийхэд хүргэж болзошгүй.

ХУМХ 

Амарч, өөрийгөө сэргээхэд цаг гарга. Найз нөхөдтэйгөө уулзаж өнгөрсөнд болсон хөгжилтэй үйл явдлыг дурсан санах нь өнөөгийн ажлын хүндрэлийг түр ч атугай мартахад тусална. Танд уур уцаар сэтгэлийн шаналал өгөх сөрөг хүмүүсээс хол бай. Өнөөдөр урам зоригтой бай. Та өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадах мэдрэмжийг амьдралаас авах учир сэтгэл хангалуун байх болно.

ЗАГАС 

Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох нь илүү хөгжилтэй байж, олон найз нөхөдтэй болох боломж олгоно.Бусдыг өөртөө татахад зарцуулах төсөвтөө санаа зовох хэрэггүй болно. Танд улс төрийн сонирхолтой бүлгэмээс тэргүүлэх алба ажил санал болгож магад. Татгалзсан эсвэл зөвшөөрсөн хариу өгөхөөс өмнө таны амьдралын дэг журамтай нийцэх эсэхэд гол ач холбогдол өгч шийдвэрээ гаргаарай. Таны авьяас ур чадварыг сорьсон сорилтод орох магадлал өндөр байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө