Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2019 онд эрүүл мэндийн салбар найман зорилт дэвшүүлэн ажиллаж байна

  С.Золбоо 2019-02-16 1308

Монгол улсын засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарынхан “Инээмсэглэл-Эерэг хандлага"-ыг  түгээхээр ажиллаж байна. мөн “эрүүл мэнд -8/20” зорилт тавьсан.

2019 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ НАЙМАН ЗОРИЛТЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО. ҮҮНД

  1. Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг бэхжүүлнэ.
  2. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд ЭМД-аар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
  3. Жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эх, нялхсын эндэгдлийг бууруулах.
  4. Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлнө
  5. Элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог ЭМД-д хамруулж, шинэ эмчилгээг эхлүүлнэ.
  6. 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлнэ.
  7. Зонхилон тохиолддог хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлнэ.
  8. Зүрх, судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг 10000 хүн амд 15 хүртэл бууруулна.

 Энэ онд найман зорилтыг тавихаас гадна харьяаллын хүн амыг ЭМД-д бүрэн хамруулах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах. Мөн халдварт бус өвчнийг бууруулах чиглэлээр хүн амын дунд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээг бууруулах зэрэг олон чиглэлд ажиллана гэдгийг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө