Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ САНААЧЛАН БОЛОВСРУУЛЛАА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-21 260

Жилд тав хүртэлх насны 1400 орчим хүүхэд нас барж байна.

Шалтгаан нөхцөл нь олон ч бид энэ асуудлыг шийдэх цаг болсон гэдгийг тус тоо баримт харуулж байна. Гэхдээ хүүхдийг аюулгүй орчинд амьдрах, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн яам, нэг төрийн байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй. Асуудлыг бид өргөн хүрээнд авч үзэж, хууль эрх зүйн орчныг ч өөрчлөх шаардлагатай.

Өмнө нь хэлсэнчлэн эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд бүх талууд оролцох ёстой. Энэ оролцоог зохицуулсан хууль эрх зүйн орчин шаардлагатай тул Эрүүл мэндийн яамнаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн талаарх хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт төрийн ордонд болсон юм.

2015 оноос эхэлж “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг боловсруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ хууль нь эх, хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангахад төр, аж ахуй нэгж байгууллага, гэр бүл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Image result for эх хүүхэд

Хуулинд Аж ахуй нэгж байгууллагын хүлээх үүрэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд гэр бүлийн хүлээх үүрэг, Эцэг, эхийн хүлээх үүргийг нарийн тусгаж өгсөн. Тухайлбал

13.1.2. Ажлын байранд эрүүл мэндийг дэмжсэн орчин бүрдүүлэх, хамт олондоо эрүүл мэндийн боловсрол олгох бодлого, хөтөлбөр боловсруулж, жил бүрийн төсөв төлөвлөгөөндөө тусгах хэрэгжүүлэх

13.1.4. Жирэмсэн ажилтан эмчийн хяналтад орох, үзлэг, шинжилгээ хийлгэх, эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэх, эмчид үзүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх асуудлыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусган ажлын цагийн уян хатан хуваарь гарган мөрдөх

Гэр бүлийн тухайд

14.1 Жирэмсэн болон хөхүүл эх, хүүхдийг асран халамжлах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, яаралтай тусламж шаардлагатай үед эмнэлэгт цаг алдахгүй хүргэх, сэтгэл санааны таатай орчин бүдрүүлэх үүргийг нөхөр, хамтран амьдрагч, төрсөн аав, ээж болон хадам төрхмийн тал хамтдаа хүлээнэ гэж тусгажээ.

 Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд төрөөс олгож байгаа санхүүжилт тодорхой бус гэж шүүмжилдэг. Тиймээс хүүхдийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүжилтийг тодорхой болгох, бие даасан буюу тусад нь олгодог байхаар зохицуулжээ.

19.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.1, 24.6.2-т зааснаас гадна дараах тусламж, үйлчилгээний санхүүжилтийг төр хариуцна.

19.3. Хүүхдийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлтэй хамтран батална.

19.4. Дараах тусламж, үйлчилгээ зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ

19.4.1. Малчин, жирэмсэн эх төрөхийн өмнөх эхийн амрах байранд ирэх, төрсний дараа аймгаас сум руугаа буцах унааны зардал;

19.4.2. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн эх, хүүхдийн яаралтай лавлагаа тусламж авахаар орон нутгаас явах, буцах замын зардал;

-ыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Энэ мэтчилэн зарим нэг тодорхой бус асуудлуудыг хөнджээ.

 Өмнө нь тодорхой зохицуулалтгүй байсан зарим нэг асуудлыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуульд тусгаж өгчээ. Гэхдээ Өрхийн эмнэлгүүдийг хүүхдийн эмчтэй болгох, Эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг асуудал тусгагдаагүй байгааг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд хэлж байсан юм. Хууль батлагдсан тохиолдолд Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжрах,  үзүүлж байгаа үйлчилгээ дээшлэх, санхүүжилт нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм. Удахгүй энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө