Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНТИБИОТИКИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ ҮҮДНЭЭС ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-17 468

Төрөл бүрийн нянгаар үүсгэгддэг өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах, өсөлт үржилтийг зогсоох сонгомол үйлдэлтэй эмийн бэлдмэл бол антибиотик юм. Гэхдээ тунг хэтрүүлбэл зөвхөн үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус үржих нөхцөлийг бүрдүүлдэг.

Мөн эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэх нь нянгийн тэсвэржилт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс иргэдэд энэ төрлийн мэдээллийг олгох, антибиотикийн зохистой хэрэглээг бий болгох үүднээс улсын хоёрдугаар төв эмнэлгээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Мөн чих хамар хоолой, нүдний эмч нар ирж иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэнээс гадна цусан дахь сахарын хэмжээг нь тодорхойлсон юм. Өмнө нь Дүнжингарав, Нарантуул ОУ-ын худалдааны төвд дээрх арга хэмжээг зохион байгуулж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө