Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭД ШИНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

  Т.Бадамханд 2018-11-15 392

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийг 2012 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн актыг гаргасан байдаг. Учир нь эмнэлэгийн барилгыг барихдаа цэвдэгтэй газар барьсан учраас ханандаа цууралт өгч ашиглах боломжгүй болсон байна. Харин өнөөдөр дүүрэгт Нийслэлийн Хөрөнгө Оруулалтаар баригдсан 40 ортой эмнэлгийн барилгын нээлтийн ёслол боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар , Нийгмийн Асуудал Хариуцсан Төслүүдийн Удирдагч, Нийслэлийн Засаг Даргын Орлогч Ш.Анхмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Шинээр баригдсан эмнэлэг рентген тасгийг шинээр нээж ажиллуулж байгаа юм байна. Цаашид заавал Улаанбаатар хотын төв рүү очих шаардлагагүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангахаар зорин ажиллаж байгаа юм байна.

 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

  Эрүүл мэндийн төв дотрын, хүүхдийн, төрөх, уламжлалт, халдвартын гэсэн таван тасагтай. Ирэх оноос хэвийн жирэмслэлтийг дүүргийнхээ эмнэлэгт төрүүлэх боломжтой болж байгаа юм байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Нийслэлээс 30 гаруй сая төгрөгийн төсвөөр эмнэлэгт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Мөн салбар яамнаас 152 сая төгрөгөөр рентген аппаратыг шийдэж өгсөн бол АХБ-ны 10 гаруй сая төгрөгөөр хог хаягдлын менежментийн асуудлыг шийдвэрлэжээ.

 Багахангай дүүргийн хувьд төмөр зам болон, босоо мянганы замаар нийслэл хоттой холбогддог. Дүүргээр дайран өнгөрөх орон нутгийн замд гарах осол аваар их байдаг. Цаашид гэмтэл болон бусад өвчлөлийг заавал хот явах шаардлагагүйгээр дүүрэгтээ хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхааран ажиллах болно гэж албаныхан хэлж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө