Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭХ ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД  ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ 46 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН БАЙНА

  Ч.Доржбат 2018-11-09 232

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Эрүүл хүүхэд Эх орны ирээдүй хүүхдийн эмч нарын улсын зөвөлгөөнийг зохион байгуулж байна. 

Манай хүн амын 36 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэх олон улсад тогтсон жишиг бий. ХХ зууны эхээр Монгол Улс 600 мянган хүн амтай, нярайн бараг 50 хувь нь төрөх үед болон төрсний дараа энддэг байжээ. ХХI зууны эхээр буюу 2015 он гэхэд Монгол Улс нярайн эндэгдлийг эрс багасгаж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэгээр шалгарсан байдаг юм байна. Гэхдээ нярайн эндэгдэл буурч байна гээд зүгээр суух биш, төрийн тэргүүний ивээл дор Эрүүл хүүхэд Эх орны ирээдүй сэдэв хүүхдийн эмч нарын улсын зөвөлгөөнийг ЭМЯ, ЭХЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тухайлбал ЗГ болон УИХ-аас эх хүүхдийн эрүүл байх асуудалд анхаарч, ирэх оны төсөвт Зөвхөн эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд 46 тэрбум төгрөгийг төсвлөснийг дэмжсэн байна. Энэ нь өмнөх онуудаас төсвийг нь 30 хувиар нэмэгдүүлж байгаа юм.

Улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ хүүхдийн 16 мэргэшлийн, мэс заслын 7 мэргэшлийн тасагтай байна. Эдгээр тасгууд нь бүгд улсын хэмжээнд цорын ганц байдаг. Гэтэл үүнийг заримыг нь орон нутагт Бүсийн оношилгооны төв, аймаг дүүргийн эмнэлгүүдэд байгуулах боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 Мөн хүүхэд, залуусыг эрүүл саруул өсгөн бойжуулахад эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар чухал ач холбогдолтой. Үүн дээр салбарын яам ч онцгой анхаарч, хүүхдийн эмч мэргэжилтнийг хангалттай бэлтгэж мэргэшүүлэх тал дээр ч анхаарч ажиллаж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо. Харин ирэх оны төсөвт Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр боломжийн төсөв суусан эх орны ирээдүй болсон хүүхдийнхээ эрүүл аж төрөх чухал нөлөө үзүүлнэ гэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө