Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ТОМУУГИЙН ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-11-03 1058

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

  Хүйтний улирал хаяанд ирж нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн шинж тэмдэг бүхий бага насны хүүхдүүд ирэх нь нэмэгдсэн байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны тоо 80  хэдий ч өчигдөрийн тоон мэдээгээр 118 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал 47 хувиар хэтэрсэн байгааг судалгаа харуулжээ. Харин Баянгол дүүргийн эмнэлгийн хувьд хүүхдийн 200 ортой үүнд 267 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын өвчлөлөөр ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн гүйлгэх, өндөр халуурах шинж тэмдэг илэрч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

ДЭМБ-аас эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн эрүүл мэндийн төвүүд томуугийн дэгдэлтийн үед бэлэн байдалд ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсан байна гэж дүгнэж байна.  

 Эмнэлгүүд эм тариа, урьдчилан сэргийлэх вакцины хүрэлцээ хангамж харьцангуй сайн байгаа гэж байна. Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлж 977 болгосон ч өнөөдрийн байдлаар 1187 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн судалгааг нийслэлийн эрүүл мэндийн газар гаргасан байна.

Томуугийн вирусын дэгдэлт нэмэгдсэн энэ үед эмнэлгүүдэд шаардлагатай байгаа эм тариа, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэжээ.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө