Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.НАРАНГЭРЭЛ: ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ЭРСДЭЛТ БҮЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-01 752

Энэ жил улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 125 мянган хүн тун вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалт эхэллээ.

 2017 онд 220 мянган хүн тун вакцин оруулж ирж байсан бол энэ онд 125 мянган хүн тун Томуугийн вакцин иржээ.  Эхний ээлжинд эрсдэлд бүлэг буюу эрүүл мэндийн ажилтнуудад, цагдаагийн алба хаагчдад вакциныг үнэ төлбөргүйгээр хийнэ. Өмнө нь гэр хороолол тэр дундаа утаа ихтэй хэсэгт байрлах цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ вакциныг хийж байсан бол энэ удаад өмнө нь хамрагдаж байгаагүй цэцэрлэгийн хүүхдүүдэд вакциныг хийх юм.

 110 цэцэрлэгийн хүүхдүүдэд нийт вакцины 55 хувийг хийх бол 15 хувийг сайн дурын дарлаажуулалтын дагуу хийх юм. Сайн дархлаажуулалт нь ХӨСҮТ дээр ажлын өдрүүдэд 9-15 цагийн хооронд 15 мянган төгрөгөөр хийгдэнэ.

Өмнө нь вакцин хийлгэснээс болж хүчтэй харшилж байсан мөн өндөгний харшилтай хүнд томуугийн эсрэг вакцин хийх боломжгүй юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө