Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МАНАЙ УЛСАД 120 ОРТОЙ ЭМЭНД ДАСАЛТАЙ СҮРЬЕЭГИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАГДАНА.

  Ө.Отгонбаатар 2018-11-01 818

Дэлхий дахинд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх олон талт цогц арга хэмжээний үр дүнд халдварт өвчнүүд эрс буурч, халдварт бус өвчин тэргүүлэх чиглэл болж байгаа хэдий ч шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан өвчнүүд хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ юм.


Монгол Улс сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна. Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна. 

Related image
Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их, өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхлэлт, өрхийн орлого буурах зэрэг гэр бүл болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулж байна.


2016 онд хийгдсэн “Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа”-аар сүрьеэөвчний улмаас нийт өвчтөний 39% нь зээл авч, 45.5% нь ажилгүй болж, өвчтөн түүний гэр бүлийн 70% нь санхүүгийн дарамтанд өртөж байна гэсэн дүн гарсан. Сүрьеэтэй өвчтөний ядуурлын байдал нь сүрьеэгийн эмчилгээний өмнө 8%, харин эмчилгээний дараа 36%-д хүрсэн байна. ДЭМБ-ын Сүрьеэ өвчнийг устгах стратегийн зорилтын дагуу 2030 он гэхэд сүрьеэтэй өвчтөн тэдний гэр бүлд учирч буй санхүүгийн дарамтыг Тэглэх(0%)зорилтонд хүрэхийн тул нийгмийн бүхий л халамж дэмжлэг, туслалцааг тэдэнд чиглүүлж ажиллах шаардлагатай байна.


Сүрьеэгийн эмчилгээний явцад өвчтөн, тэдний гэр бүлд тулгардаг эдгээр бэрхшээлийг даван туулах бүрэн эмчлэхэд эмч, эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн байгууллагаас гадна нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хөдөлмөр, боловсрол хүн амын хөгжил зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд төдийгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо маш чухал юм. Өнөөдөр Ерөнхий Сайдын Ивээл дор "Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган  болж байна. 
Иймд салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулалтаар хангаж, хамтран ажиллаж, сүрьеэ өвчний асуудлыг амжилттай шийдвэрлэж, “Сүрьеэгүй Монгол” төлөө хамтдаа ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө