Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААРАА ИРГЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-10-31 1342

 Эрүүл мэндийн даатгалаараа иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах боломжийг ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгосон . Улсын хэмжээнд 156, нийслэлийн хэмжээнд 65 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог явуулж байна.

 18-34 насныхан биеийн ерөнхий үзлэг, БЗХӨ, Рентген зураг авхуулах бол 35-45 насныхан биеийн ерөнхий үзлэг, зүрхний бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, 46-64 нас биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, өөх тосны солилцоо, 46-64 нас багц 2 ходооны дуран, эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын илрүүлэг, эрэгтэйчүүд түрүү булчирхайн үзлэг, 65 наснаас дээш биеийн ерөнхий үзлэг цахилгаан бичлэг, эхо, нүдний үзлэг, ходоодны дуран хийлгэх юм.

 Иргэд өвдсөнийхөө дараа л эмнэлгийн байгууллагыг зорих тохиолдол элбэг байдаг. Гэтэл үүнээс болж цаг хугацаа алдах, эдийн засгийн хувьд хүндрэл учрах зэрэг олон асуудал тулгардаг. Хамгийн эрсдэлтэй зүйл нь өвчин хүндрэх, цаашлаад эмчлэгдэх боломжгүй болдог. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог улсын хэмжээнд үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө