Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДЭМБ: СҮРЬEЭТЭЙ ӨВЧТӨНҮҮД, ТЭДГЭЭРИЙН ГЭР БҮЛИЙН 70 ХУВЬ НЬ САНХҮҮГИЙН ДАРАМТАД ӨРТДӨГ

  Г.Бадамлянхуа 2018-10-31 803

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьeэтэй өвчтөн, тэдгээрийн гэр бүлд учирч байгаа зардлын судалгааны үр дүнг танилцууллаа.

Сүрьeэгийн эмчилгээг зургаан сараас хоёр жилийн хугацаанд тасралтгүй хийх ёстой байдаг .  

 

 Монгол улс 1994 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг хэрэгжүүлж байна.   Монгол улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал  гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой байдаг. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. Эдгээр зардлаас болж өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай. ДЭМБ тодорхойлсноор сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос (энэ судалгаанд босго нь 20%) хэтэрсэн зардлыг хэлнэ. Ерөнхийдөө, сүрьеэтэй өвчтөнүүдийн 1/3 нь “ноцтой” болон “маш ноцтой” санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70% нь санхүүгийн дарамтад өртөж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11%-иас 37%, мөн  хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4%-иас 30% хүртэл  нэмэгдсэн байна. Эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11%-аис 43%, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-иас 10% хүртэл өссөн байна. Мөн сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39% нь зээл авахад хүрч, 45,5% нь ажилгүй болсон байна.


Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогдсон байна.
 

Radnaashir Bazargur-н зураг.

Сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд

·  Тэжээл багатай чанаргүй хооллолт

·  Архи хэтрүүлэн хэрэглэх

·  Тамхи татах

·  Чихрийн шижин

·  Шимэгч хорхойн халдвар

·  Архаг хууч өвчнүүд

·  Орон байрны нөхцөл муу байх

·  Ажлын нөхцөл муу байх

Зөвхөн уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрний шинжилгээнд нь сүрьеэгийн нян эерэг байгаа хүн ханиах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж бусдад халдвар тараах боломжтой.

Уушгины сүрьеэгээр өвчилсөн үед дараах шинж тэмдэг илэрнэ

·  2 долоо хоногоос дээш хугацаагаар ханийлгах

·  Цээжээр өвдөх

·  Цустай буюу цэртэй ханиах

·  Бие суларч ядрах, халуурах

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө