Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР БИЕ ДААН НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫГ АНХ УДАА ХИЙЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-30 1314

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг манай улсад улсын эмнэлгүүдэд  саяхныг хүртэл хийх боломжгүй байжээ. Өндөр үнэ өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хийгддэг энэ хагалгаанд орохын тулд өвчтөнүүд Энэтхэг, Орос, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорьдог. Ингэхдээ 20 гаруй сая төгрөгөөр мэс засал хийлгэдэг байжээ. Тэгвэл Монгол, Канадын хамтын ажиллагааны хүрээнд улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүд судлалын тасаг хэдхэн хоногийн өмнө нүдний торлог шилэнцрийн мэс заслын багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм. Төхөөрөмж 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй юм. 

 Энэ төхөөрөмжөөр нүд судлалын тасгийн эмч нар, Канад улсын нүдний эмч, нүд судлалын клиникийн профессор Парсонс нарын эмч нар хосолж 4 өвчтөнд торлог шилэнцрийн хагалгааг амжилттай хийж байсан. Энэ нь улсын эмнэлэгт хийсэн торлог шилэнцрийн анхны хагалгаа болсон юм. Харин өнөөдөр гадны эмч нарын тусламжгүйгээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүд судлалын тасгийн эмч нар нүдний торлог шилэнрийн хагалгааг хийлээ. Их эмч С. Энхтуул хагалгааг гардан хийж байгаа юм.

Image result for нүдний хагалгаа

Монгол Улсад нүд судлалын алба үүсээд 90 жил болж байгаа юм. Энэ салбарынхан өнгөрсөн хугацаанд дэлхийн жишигт хүрсэн шинэ эмчилгээний арга, технологийг нэвтрүүлж оношлогоо, эмчилгээ бүгдийг эх орондоо хийж чадах бие даасан томоохон салбар болтлоо хөгжсөнийг салбарын эмч нар ярьж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Канад улсад төвтэй Лаурэл сан, Бритиш Колумбиагийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээ 2020 он хүртэл үргэлжлэх юм. Энэ хооронд туршлага судлах, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмжийн дэмжлэг авах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө