Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТОМУУГИЙН ЦАР ТАХЛЫН БЭЛЭН БАЙДЛЫН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

  Т.Бадамханд 2018-10-30 933

  Томуугийн цар тахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, эрсдэлийн зэргийг үнэлэх хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадахижуулах зорилгоор томуугийн цар тахлыг   хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид өнөөдөр эхэллээ.

   ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулж байгаа энэ ширээний дасгал сургуулилтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцож үг хэллээ.
Дасгал сургуулилтад ЭМЯ-ны Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Шуурхай удирдлагын нэгжийн эмч мэргэжилтнүүд,  ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын болон Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн албан хаагчид, Зооноз судлалын Үндэсний төвийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Дорнод, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

Дасгал сургуулилтад оролцогчдод  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Томуугийн цар тахлын үе шат бүрээр өвчлөлийн тохиолдлын талаар мэдээлэл өгөхөд, мэдээллийн дагуу манай Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд багаар ажиллан цагийн байдлыг үнэлэн хариу арга хэмжээг хэрхэн авах талаар  ажиллаж байна


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө