Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  С.Золбоо 2018-10-18 1108

Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.

 Энэ хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх болон асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

          Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран Уран зургийн галерейд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш. Олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд “Дархлаажуулалтын хөтөлбөр”-ийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө