Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"ГОЁО"-ГИЙН ҮЙЛДВЭРТ ТЕНДЕРТ ШАЛГАРЧ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ХИЙЖ БАЙСАН "МӨНХ ХАРШ" КОМПАНИЙН 17 ХҮН ХОРДОЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ

  Ч.Доржбат 2018-10-13 4026

 Урьдчилсан байдлаар нүүрс хүчлийн дутуу ислийн хордлого мөн бензиний хордлого хоршиж хүмүүс гүн хордсон байж болзошгүй гэж байна.

Дээрх хордсон 17 хүний хувьд "Гоёо" компанийн үндсэн ажилчид биш, гэрээгээр барилгын ажил гүйцэтгэж байсан гэлээ. Тодруулбал Гоёо компаний үйлдвэрт туслан гүйцэтгэх ажил хийж байсан "Мөнх харшкомпанийн ажилчид гэж эх сурвалж мэдээлэлж байна.  Хордлогын шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн түргэн тусламж ирсэн боловч, 38 настай эрэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алджээ.

Хоолонд хордох, Химийн хорт бодсонд олноороо хордох гээд таагүй үйлдлүүд сүүлийн үед хэд хэдэн удаа гарч байна. Уг нь энэ бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, урьдчилан сэргийлж ажиллах ёстой. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа сулаас болж байна уу эсвэл албан байгууллагууд аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна уу? Удаа дараагийн энэ хэргүүд том сануулга өгсөөр байна. Одоогоор эцсийн байдлаар шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагууд нь ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө