Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МУИС, ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  Г.Бадамлянхуа 2018-10-08 1118

1990-ээд онд хийсэн судалгаагаар манай улсад тохиолдож байгаа хавдрын 80 орчим хувийг элэг, ходоод, умайн хүзүү, уушиг, улаан хоолойны гэсэн 5 төрлийн хавдар эзэлж байжээ. Өнөөдрийн байдлаар энэ тоо хэвээр байгааг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.

2017 онд манай улсад 6000 хавдар шинээр бүртгэгдсэний 80-аад хувь нь энэ 5 төрлийн хадвар байгаа юм.

Тодруулбал, тохиолдож байгаа бүх хавдрын 40 хувийг элэгний хорт хавдар, 15 хувь нь ходоод, 7 хувь нь умайн хүзүү, 5 хувь нь улаан хоолой, 7 хувийг уушигны хорт хавдар эзэлж байгаа юм. Жил ирэх бүр хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал ажил гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Иймээс Хавдар судлалын үндэсний төв болон МУИС хавдрын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллахаар болж байна. Талууд өнөөдөр судалгаа, боловсуулалтын ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Хамтарсан судалгааны ажлын үр дүн, цаашдын бодлого, төлөвлөгөөний талаар хагас жилд нэгээс доошгүй удаа хамтран хэлэлцэж, үнэлэлт дүгнэл өгнө гэдгийг талууд ярьж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө