Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЛОНГОС УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

  Б.Уянга 2018-09-25 1431

Сөүл хотын захиргаа эрүүл мэнд, МДК аялал жуулчлалын мэдээллийн төв хамтран зохион байгуулсан бизнес уулзалтаас гадна Сөүл хотын эмнэлгүүдтэй танилцах боломж олгосон. Энэ хүрээнд Ханяан их сургуулийн эмнэлгээр зочиллоо. 1927 онд байгуулагдсан Азид хамгийн том хэмжээний эмнэлэг төдийгүй анагаах ухааны сургалт судалгаагаар БНСУ-даа тэргүүлэх зэргийн чадварлаг эмнэлэг юм.  2003 онд эмчилгээний технологио дэлхийн бусад улс орнуудтай хуваалцах зорилгоор олон улсын эмнэлгийг байгуулаад байна. Дэлхий дахинаа түгээмэл байгаа хорт хавдарын өвчлөлийг Ханяан эмнэлэг 15 төрлөөр эмчилж байгаа юм.  Узбекстан, Хятад , Америк, Орос зэрэг улсаас өвчтөнүүд түлхүү ирдэг бол Монголоос ирдэг өвчтөнүүд 5,2 хувийг эзэлж байна.

\

БНСУ-ын Сөүл хотын Ханян их сургуулийн олон улсын эмнэлгийн дарга Юн Ху Жү: Би сая Монгол улсад зочлохдоо 1-р эмнэлэг болон бусад хувийн эмнэлэгт очсон. Монголын эмч мэргэжилтнүүд англи хэлний мэдлэгтэй тоног төхөөрөмж сайтай байсан. Мөн зарим эмнэлгүүд тийш биш байсан.  Тоног төхөөрөмж муугаас эмчилгээний чанар доголдох магадлал их.   Манай эмнэлгийн хувьд Монгол улстай хамтарч интенэтээр харилцах үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь Солонгосдоо эмчлүүлчихээд Монголоос эмчтэйгээ шууд онлайнаар харилцах зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн юм. Зардал мөнгө цаг хугацаа хэмнэх энэ үйлчилгээг Монголын 1-р эмнэлэгт эмчилгээний дараах хяналтын төв нэртэйгээр байгуулсан" гэж сэтгэгдлээ хуваалсан. 

Сөүлд байрлалтай их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлгээс Кёнхи их сургуулийн эмнэлэгтэй мөн танилцлаа.  Нэг цэгийн үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан жилд 14 мянган өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Олон улсын эмчилгээний төв нь оношлохийн зэрэгцээ эмнэлгийн мэргэжлийн орчуулагчийн үнэгүй үйлчилгээгээр хангадаг. Анагаах ухааны салбарын бас нэг ололт болсон уламжлалтыг техник технологитой хослуулсан нь амжилттай явж байна.

 

БНСУ-ын Сөүл хотын Кёнхи их сургуулийн эмнэлгийн ОУ-ын харилцаа хариуцсан дарга И Бён Хүн: Солонгосын уламжлалын анагаах, зүүн анагаах ухаан нь олон жилийн түүх, уламжлалтай олон өвчтөний өвчнийг эмчлэхэд тус нэмрээ өгсөөр байна. Мөн урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрахад хувь нэмрээ оруулсаар байна.  Ийм өндөр зэрэглэлийн уламжлалт анагаах ухаанд хүрсэн шинжилгээний тоног төхөөрөмж технологи, шинжлэх ухаан статистик үр дүн нь эмчилгээнд өндөр үр дүн гаргаж байгаад бахархаж байна.

Олон улсын өвчтөнүүд түлхүү очдог  Миз меди эмэгтэйчүүдийн эмнэлэг 1991 онд үр суулгалтын анхны эмнэлэг гэж нээгджээ.  90 гаруй нарийн мэргэжлийн их эмч болон 600 гаруй ажилтантай Миз меди эмнэлэгт эмэгтэйчүүдийн 2000 гаруй мэс засал хийдэг байна. Энэ мэтчилэн улсынхаа эрүүл мэндийн салбарын нүүр царай болсон эмнэлгээр Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарынхан зочилж туршлага судаллаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө